Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү...

                                         Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү ...

Монгол төрийн эрх барих дээд байгууллагад түмний элчээр суух эрхэм түшээг сонгох ээлжит сонгууль сар гаруй хугацааны  дараа болно.Дөрвөн жил хүлээсэн сонгох эрхээ зөв эдэлж улс эх орныхоо язгуур эрх ашиг, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай сонголт хийх нь сонгогч бидний туйлын  эрхэм зорилго.Төрд итгэх итгэл алдарсан өнөө үед төрийн түшээ түмний элч болох хүнийхээ удам угсаа, эрдэм чадал,оюун ухаан, мэдлэг боловсрол, дадал туршлага, нэр цэвэр, сэтгэл зөв ноён нурууг нь харж, таньж, мэдэж өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хиймээр санагдана. Ингэж бие сэтгэлээ чилээж суухын учир нь миний бие аймгийнхаа соёл урлагийн салбарт 16 жил ажиллаж, амьдарч байсан хүний хувьд  унасан газар угаасан ус, өсөж өндийсөн өлгий нутаг Өндөр Алтайгаас  минь ''ЗӨВ ХҮН'' тодроосой гэсэн миний нутаг амь, нутаг сэтгэл минь билээ.

Уул Алтайн уугуул, суугуул иргэд  нутгийн галаа манаж суугаа та бүхэн маань ч бас санаа бодол нэгэн адил байгаа байх. Алтай нутагтаа төрж өсөн хилийн чанадад сургууль ном дүүргэж нутаг орондоо ирж ажиллаж амьдарч ардчилалыг эхлүүлж, удирдан зохион байгуулж явсан зохиолч, сэтгүүлч МСНЭ-ийн ерөнхийлөгч, СГЗ, нутгийн анд Б.Галааридийн сэтгэл ихэд зовнин, харамсаж буйгаа бичсэн "Монгол төрийн сонгууль тоглоом биш" нийтлэлд Ардчилсан намаа төлөөлөн УИХ-ын сонгуульд  Говь-Алтайд нэр дэвшихээр болоод байгаа О.Амгаланбаатарын тухай  “Ажил хийх, хүмүүстэй харилцах харилцааны арга барил нь энэ хүнд их эрх мэдэл, өндөр суудал өгвөл ихээхэн буруу арга жишиг дэлгэрүүлэх вий гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг. Төрийн хяналт хариуцлага сул байхад хил гааль дээр хор найруулж бужигнуулж явсан арга барилаа улстөрд дээш өгсөх жор болгоно гэдэг осолтой. Хэт намчирхах, захиргаадах, рэкет дарамт хийх, худал амлах, өөрийг нь сураг ч үгүй байхад Алтайд ардчилал бий болгохын төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж явсан партизануудаа хүртэл алба ажилгүй болгох зэргээр мөн ч их бужигнуулсан даа. Суурь хүмүүжил дундуурын шинж. Ер нь бол аль ч утгаараа дундуур хүн. Ийм хүнийг их улстөрд сойтлоо Алтайн ардчилал ядуурсанд харамсаж байна” гэж бичсэнийг уншаад  санал бодол нэг байгаагаа энэхүү бичвэрээр илэрхийлж байна.

Алтай нутагт минь 2013 оноос буюу О.Амгаланбаатарыг засаг дарга болсон үеэс нам, улс төрийн хуваагдал газар авч,иргэдийн эв, нэгдэл, халуун дулаан уур амьсгал үгүй болсон. Тэрээр  төрийн албаны чадварлаг олон боловсон хүчинг  ажлаас нь  халж  ажил амьдралаар нь хохироосон бөгөөд төрийн хууль шийдвэрийг үл тоон дураараа авирлаж, өмнөх удирдлагын үед хийгдсэн бүтээн байгуулалт,бодлого шийдвэрийг үгүйсгэж харлуулах бодлого барьж өөрийгөө магтуулж, би л бүхнийг хийж байгаа мэтээр  сурталчилж, алдар хүнд амжилт бүхнийг өөр дээрээ нааж, аймаг  орон нутгийн төр захиргааны  бүх албанд өөрийн хараа хяналтаа бүрэн тогтоосон нэгэн. "Бадарчин явсан газар балагтай" гэдэг шиг  О.Амгаланбаатар  2005 онд Гааль эдийн засгийн дээд сургуульд сурч байхдаа гаалийнхны авлигын хэрэгт хутгалдаж хар гэрт хоригдон тухайн үеийн засгийн газрын тэргүүний мэдээлэлд “Гаалийн авлигын сүлжээнд гаалийн оюутан хүртэл орооцолдсон байна” хэмээн нэр дурдагдаж байсан.  Алтайчуудыг Алтай нутагтаа ирж амьдартал нь нутгаа орноо  хөгжүүлнэ хэмээн амлаж  байсан нь  эсрэгээрээ  эргэж нутаг усандаа очихдоо бараг энэ даргаас виз зөвшөөрөл авах нь холгүй болоод байна.

Саяхан  надад тохиолдсон нэгэн жишээг дурдая. Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр  МУГЖ, уран бүтээлчийн тайлан тоглолтыг хөтлөх урилгаар Алтайд иртэл  намайг хэзээ ямар ажлаар ирсэн, хэн авчирсан талаар чуулгын даргаас  асууж тодруулж,  баярын үеэр аймаг болон чуулгаас зохиогдох арга хэмжээнд оруулахгүй байх хатуу үүрэг өгсний дагуу 3-р сарын 8- нд аймгийн эмэгтэйчүүд, иргэдэд тоглох хөтөлбөртөө намайг дуулуулах хүсэлт гаргахад чуулгын дарга нь өөр намын хүн учраас оруулахгүй гэсэн хариу хэлсэн байх жишээтэй. Энэ талаар би өөртэй нь утсаар ярьж хэлэхэд “Чам шиг жижиг гартай харьцахгүй,чи мэдрэл муутай юм уу?” гэж утсаа тасалж билээ. Уул нь би энэ Засаг даргаас насаар ахмад, Алтай нутагтаа чамгүй олон жил ажиллаж амьдарч байсан  хүн шүү дээ. Даанч энэ нөхрийн давилуун, бүдүүлэг дээрэнгүй рекет зан авир, буруу бусармаг явдал нь хэрээс хэтэрлээ. Мөн чуулгын найруулагч санаачлан Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний баярыг  угтаж аймаг орон нутагтаа уран бүтээлээ туурвиж байгаа эрэгтэй яруу найрагчид болох СГЗ Д.Лхагвасүрэн, яруу найрагч Г.Чардаг, Д.Гомбожав, С.Рэнцэндорж нарын шүлгийн дуугаар бэлтгэсэн концерт тоглох санал тавихад чуулгын дарга нь “Энэ яруу найрагчид чинь чинь Ардын намын угшилтай хүмүүс байна. Аймгийн даргаас зөвшөөрөл ав” гэсэн хариу өгч байсан зэрэг нь Алтайчуудын урлаг соёлын өргөө, уран бүтээлийн байгууллагыг улс төрийн байгууллага болгосон нь  эндээс тод харагдана.

Энэ бол зөвхөн надтай холбоотой наад захын жишээ бөгөөд эрүүл саруул ухаантай хүн сонсвол мэл гайхаж цэл хөхрөх  бусармаг явдалтай олон жишээ бий. Манай Алтай нутаг олон сайхан эрдэмтэн  мэргэдийг төрүүлсэн ариун дагшин газар, оюун ухааны ай сав болсон нутаг бөгөөд эрдэм мэдлэг, оюун санааг дээдэлж аливаа зүйлд ул суурьтай голч ханддаг ард түмэн. Харамсалтай нь бие болоод гэрээ засаагүй, суурь боловсрол, хүмүүжил муутай, төрийн хүний шинж төрхгүй, төлөвшил тааруухан хүн аймаг орныг минь удирдаж, нам эвсэл нь түүнийг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад суулгахаар зүтгүүлж байна. Энэ нь АН хэмээх улс төрийн том хүчин эсвэл  ингэтлээ ядарч туйлдсаны, эсвэл ялзарч доройтсоны шинж юм.Монгол Улсын Их Хурал аж ахуйн байгууллага биш баймаар... Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү ...

Сэтгүүлч Н.Баавгай

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • zochin (202.179.6.110)
    Энэ хүнийг сонгох хүн олдох болов уу. МАН-аа гаргая Алтайчуудаа. Өмнөх 4 жилд бидний амьдрал яаж уруудсаныг санах хэрэгтэй. Сонголтоо зөв хийцгээе.
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • BAYARAA (202.179.31.58)
    SONGUULI DOHHOOR HAR PR.G BOL YANZ YANZAAR HIIJ BNDAAA.
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • Ууганаа (49.0.130.34)
    Энэ их хямрал нүүрлэсэн АН-ын нэр хүнд унасан үед манай нутгийнхан зөв сонголт хийх ёстой шүү. Амгаланбаатар бол улс төрд хэзээ ч тэнцэхгүй хүн. 2012 оны сонгуулиар Дашдоржийг биш Ариунсанг гаргасан бол арай өөр байсан юм. Ер нь бол бие даагч нар гараад ямарч хэрэггүй. Эрх баригч нам гэдэг чинь л бүхнийг шийддэг шүү дээ. Их сайн тунгааж бодож байж хэнийг сонгох нь та бүхний эрх юм даа
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.179.31.11)
    Ugasa AN-s busad hariyalaltai humuysiin zohion baiguulj bga ajliig haaj booj chuulga zaal buhniig l daramtalj oruulahgui heer huduu arga hemjeege yawuulj bga haragddag ene chini odoo yag yamar niigem yum. ter geree zasch chadagui bga ni ch unen sh de. Оюунлаг олон хүмүүсээрээ бахархдаг Алтайгаас минь ийм хүн их хуралд сонгогдох гэж үү. 4 жил нүүр улайлгах юм байна л д аа
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Янжин (202.179.10.18)
    Энэ хүн гэв гэнэт гарч ирээд, баахан юм хийсэн болж жүжиглээд, хүн бүрийг доромжлоод ер нь төлөвшөөгүй хүн гэж энэ хүнэнцрийг л хэлнэ. ЗААЖ БАЙСАН БАГШ НАРТ НЬ АРГА ХЭМЖЭЭ АВ. Ийм хүн сургасгнх нь төлөө шийтгэ. Аягүй бол 1-р сургуулийг төгссөн байгаа даа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • зочин (202.179.6.130)
    Энэ Амгаланбаатар гэдэг нөхөр чинь ямарч харьцааны соёлгүй, их дээрэнгүй, сонин этгээд байна билээ. Хэн хүнийг гөлөг нохой, гичий жингэрээр нь дуудсан, засаг төрийн ажлыг яаж хийд юм гэмээр.... ийм хүнийг л элий балай гэдэг байх
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Танил (202.126.89.199)
    Бага сага мэднэ. Харин яаж яваад гэнэт аймгийн засаг дарга болсныг мэдэхгүй. Мэдлэг чадвар муутай хирнээ зальжин, сэргэлэн, овсгоотой хүмүүсийн нэг гэж би хувьдаа боддог. Ийм нөхдүүд цэвэр заль мэх, танилын нүүрээр л албан тушаалд очдог ганц зам байдаг. Тэр жишгээр л явсан байх. Тэгээд бас санаа нь ханахгүй, чадлаа мэдэхгүй өшөө дээшээ цоролзоно гэдэг яг өнөөгийн увайгүй хүмүүсийн нүүр царайг л харуулж байна даа. Сэтгэгдлүүдийг харахад нэг аймгаар тоглосон юм шив дээ. АН-ын бууны нохой, долдигонуур, шарвалзагч. Ийм нөхдийг төрөөс хол байлгах юмсан. Алтайчуудын сонголт л мэдэж дээ.
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Хан тэнгэр (202.179.6.18)
    Ардын намынхан Алтайд юу хийсэн юм бэ?. Намаар нь талцуулдаг ажлыг жинхэнэ утгаар нь хөгжүүлснийхээ горыг 2 жилд амсахаараа ингэж гонгинож байгаа юм чинь 20 жил болбол хорвоогоос халих юм байна даа. Хохь чинь.Өөрсдийн чинь тарьсан балгийн үр дүн ... битгий чацга царайлж гонгиноод бай.
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Алтайн унаган иргэн (27.123.214.103)
    Энэ нөхөр чинь ер нь албан ёсоор Алтайчуудын сонголтоор гарч ирээгү ш дээ.хар мөртэй үл бүтэх талдаа хүн. 2014 он буюу сонгуулийн хугацаа талдаа орж байхад Намбарын энхбаярын гар хөл болсон аймгаар тоглогчдын гол төлөөлөгчдийн нэг балдандорж гэж боловсролгүй хорчин одоо энэ ардчилсан гэгддэг анархистуудтай үгсэн хуйвалдаж аймгийн эрх мэдлийг булааж авсан увайгүй этгээд. Эрэлхэг шударга ухаантай Алтайчуу даа наад буруу гарын нөхрөө энэ сонгуулиар зайлуулах хэрэгтэй. Алтайчууд ухаантай болохоороо анархистуудыг хэзээч сонгодоггүй аугаа хүмүүс шүү дээ. Хог буртагаасаа салцгааж эх нутгаа хөгжүүлцгээеээ Алтайчуудаа!!!
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • Irgen (122.201.22.233)
    Ee dee horchin bagii da aimgiin zasag bolood 3ch mashinaar togloj bgaa naad zahiin Hishgee
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.70.46.229)
    Uneheer hetsuu haritsaa handlagatai toriin albiig NAM.n alba bolgoson hun dee. Neeree l gishuun bolbol Altainhniig 1 nudeer harahgui deeguur jaalj Altain ard tumniig vl tooh hun
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.93.210)
    arai iim huniig altaisnuud maani songohgui bailgui dee, estoi snibsnig boloh bailgui dee
    2016 оны 05 сарын 29 | Хариулах
  • нүгэлгүй хүн (202.179.6.134)
    алтай нутагт минь ардчилсан намаас салах цаг ирсэн энэ 4 жил хүмүүс их доромжлуулсан одоо зөв сонголт хийх цаг
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • нар (202.179.6.134)
    Алтайчуудаа энэ хааныг битгий сонгоорой үг яриа нь золбин ялзарсан нэгэн билээ төр ийм хүмүүсээр битгий л дүүрээсэй ичиж байна
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • гайхймшиг (202.179.6.134)
    төрийн албыг намын алба болгосон хүндээ эхээс төрөөгүй байхаа Алтай нутгийнхан минь зөв сонголт хийгээрэй
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • woow (202.70.46.228)
    Amgalanbaatar yaj garah we chadhgvi shde xeel xaxuul ogch tenegtehgvi l yaj chadhgvi ugasa ter yrij bga ni bolowsroltoi hvn bishe ard tvmnihe omno garchad golognvd gd yrij bga hvn bolowsroltoi xvni shinj bish bizde altaichuda zow songolt hiitsgeegei
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Алтай (182.160.38.225)
    Амгаланбаатар гэгч дүнхүү, хорчин, авлигачин, гаалийн Баатар даргаа шоронд чихэж өгсөн, боловсролгүй, махан толгойтыг л Алтайчууд минь битгий сонгоорой
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    Улсын Их Хурал чинь хууль баталж тогтоодог төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ.тэгэхээр хууль эрхзүйн өндөр мэдлэг боловсролтой төрийн албаны арвин их туршлагатай идэр насны хшнийг сонгомоор юм.Мон Ураны Наранхүү их хуралд дөрвөн жил хэлгүй дүлий хүн шиг суулаа. Орон нутгийг улсын төсөв хөрөнгө, төсөл хөтөлбөрөөр л хөгжүүлдэг учир төрд Алтайгаас хэр олон хүн байна төдий чинээ Алтайруу улсын хөрөнгө орно Увс, Ховд, Архангай,Сүрбаатар зэрэг аймгуудийг харж болно.Алтайчууд минь бид хэзээнээсээ л үюун ухаан эрдэм чадлыг дээдэлж ирсэн. энэ удаагийн сонгуульд Алтайд нэр дэвшсэн нөхдүүдийг харж байхад Дэлгэр сумын Раднаасэд, Халиун сумын Наминчимэд хоёр л байна.
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • эгэл хүн (112.72.11.67)
    монгол минь зөв алхах хэрэгтэй болсон . өнгө мөнгө, нам эвсэл өглөг буян хамаагүй ээ. хувь заяа ирээдүй хойчоо бодож зөв сонголтыг хий
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (8.37.235.222)
    bolovsrolgui buduuleg shoronjison gar bnlee ene amgalanbaatar gedeg nohor
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.218.80)
    Ardiin namiinhan dewshvvlchihsen hvniig ni l haraarai ugaasaa unah ni todorhoi l hvn bna.
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.218.80)
    Gishvvd ni irj baahan chono l agnaj ugson bh
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.218.80)
    ardiin namiinhan l Altain gishuud bga shde Altain tuloo yu hiisniig ni medehgvi l yum bna. Ardiin namiinhan Altain zasag darga erh medliin alban tushaald bhdaa yu hiisiin,aimgiin tuw gehed yag hudoonii sum shig l bdag bsan shde
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • nutgiin huu (202.9.42.1)
    Biger sumiinhan ch heldeg l ym bilee tolgoi deere gargabal dahij undiihgui gj. ter chuulgiin darga sanaatai nuhur chin ugaasa buur doloon dor gar bdgiin shde bi mednee. ter altain ardchilsan namiihaniig haraarai dandaa nobshnuud niilsen bnlee. tungaaj bodooroi altaichuud min..
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
  • Gshs (202.9.40.53)
    Ene bolovsrolgui novshiig songoj altaichuud tenegtehgui blgui dee
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Үнэн үнэ (5.79.68.161)
    Хөлдүү, дундуур гэдэг алдрыг хар багаас нь ангийнхан нь өгсөн, үнэхээр хөлдүү. Энэ эрүүгийн элементийг манай Алтйачууд хог дээр ахях хэрэгтэй.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (183.177.101.186)
    Uneheer deerelhuu, henii ch ugiig sonsdoggui, ooriin dur zorgoor aashildag baidal ni suuri humuujliig ni l haruulj bgaa biz dee.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (112.72.11.106)
    Ugasa AN-s busad hariyalaltai humuysiin zohion baiguulj bga ajliig haaj booj chuulga zaal buhniig l daramtalj oruulahgui heer huduu arga hemjeege yawuulj bga haragddag ene chini odoo yag yamar niigem yum. ter geree zasch chadagui bga ni ch unen sh de.
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Алтайн уугуул иргэн (183.81.169.130)
    Оюунлаг олон хүмүүсээрээ бахархдаг Алтайгаас минь ийм хүн их хуралд сонгогдох гэж үү. 4 жил нүүр улайлгах юм байна л д аа
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.125.2)
    deerh niitleliig uneheer unen bodit bichjee baavgai setguulch bayar hurgeye
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.125.2)
    Ardiin bujgiin Altai chuulga chni ene hunii huviin chuulga shig l bolson yum bilee chuulgiin darga Otuonbaatar gej bas neg duursen uransaihanch dagaj daldaij bj hooltoi bgaa hoino argagui bizdee huurhii medlegtei bolovson huchnuudee daramtalj ene tendehiin shaar shavharuunuudiig tsugluulsan gazar bolson bololtoi yum bn lee ug ni saihan bairtai bolson yum bn lee orj uzsen
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.31.96)
    biee zasaad -geree zas -geree zasaad -toroo zas geddee.bieech zasaagui gereech zasaagui ichih bulchirhaigui ymiig altaichuud maani songohgui bailguide.ard tumen songoltoo daramt reketen door hiine gej uu
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.179.31.94)
    Yana da altain ard tumen mini altaid zovhon AN-nhan l amidral ym bna l da
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.179.31.94)
    Yana da altain ard tumen mini altaid zovhon AN-nhan l amidral ym bna l da
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.212.116.119)
    Buh aimag hatuu huchilttai zamaar hottoigoo holbogloo gantshan manai aimagl uldeh yum bn ene ni archaagui darga unhiagui gishuudees ni bolj bn daa uunii huchind Altaichuudl hohiroh yum shiv dee
    2016 оны 05 сарын 27 | Хариулах