Хятад ДЭМБ-ын багийг эх орондоо нэвтрүүлсэнгүй

Хятад ДЭМБ-ын багийг эх орондоо нэвтрүүлсэнгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) эрдэмтдийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг “Covid-19” өвчний гарал үүслийг судлахаар энэ сард Хятадыг зорихоор болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Эрдэмтэд эхлээд covid-19 халдвар бүртгэгдсэн Ухань хотод Хятадын эрдэмтэдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байв.

ДЭМБ-ын эрдэмтэд Хятад улсыг зорин эх орноосоо гарсан ч Хятадын эрх баригчид тэдгээр эрдэмтдийг эх орондоо нэвтрэх зөвшөөрлийг өгөхөөс татгалзсан гэнэ. Энэ талаар ДЭМБ-ын захирал Тедрос Адханом “Ийм зүйл болсонд Хятадын талд сэтгэл дундуур байна. Би Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтантай холбогдож энэхүү судалгаа нь ДЭМБ болон олон улсын эрдэмтдийн хувьд маш чухал зүйл болохыг тайлбарласан” хэмээн ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нэг эрдэмтэн визний асуудлаас болоод гэр рүүгээ буцсан бол бусад нь гуравдагч орноор дамжин Хятад руу нэвтрэх гээд чадахгүй хүлээж байгаа гэнэ.

Анх 2020 оны тавдугаар сард ДЭМБ-ийг Хятадад очиж коронавирусийн гарал үүслийн талаар бие даасан шалгалт, судалгаа хийх нь зүйтэй гэж үзэн 100 гаруй улс орон нэгдсэн тогтоол гаргасан байна. Ингээд ДЭМБ Хятадын эрх баригчидтай удаан хугацааны турш хэлэлцсэний үр дүнд Уханьд очиж судалгаа, хяналт шалгалт хийх тал дээр зөвшилцсөн байна.

Аль нэг улсыг цар тахалд буруутгах гэж бус чухам юу болсон, хаанаас энэ өвчин үүссэн, цаашид хэрхэн ажиллах, эрсдэлийг хэрхэн бууруулах боломжийг олж мэдэхээр Хятадыг зорих гэж байгаагаа ДЭМБ-ийн эрдэмтэд өмнө нь учирлаж байв. Төлөвлөгөөний дагуу ДЭМБ-ын баг 4-5 долоо хоног Хятад улсад ажиллах юм.

Эх сурвалж: CNN

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Тэнгэрийн хүү (202.9.47.21)
    Хүчирхэн улс гүрэн юутай сайхан Энэ дээрэмчид илүү харж билүү долоож яваа юм Монголчууд л тахиж шүтээд ДЭМБ-ийг хөөж явуулах хэрэгтэй
    2021 оны 01 сарын 06 | Хариулах