МАН-ын Бага хурал хойшилжээ

                                                       МАН-ын Бага хурал хойшилжээ

Монгол Ардын нам Бага хурлаа ирэх Бямба гаригт хийхээр товлож байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна.  Тус нам нэр дэвшигчээ тодруулсны дараа буюу ирэх долоо хоногт хуралдахаар болсон байна.

Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.