“Босоо хөх Монгол”-ын дөрвөн гишүүд 0461-р ангид хоригджээ

                                       “Босоо хөх Монгол”-ын гишүүд 0461-р ангид хоригджээ

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн, хорьжээ.

Тодруулбал, "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн "Ж"-г хүч хэрэглэн заналхийлэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хориод байна.

Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл нь “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэсэн заалттай байдаг бөгөөд  149.3-т “Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.