

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн газраас бидэнд ирсэн мэдээлэл: 1990 онд төрсөн С овогтой М гэх залуу байр түрээслэн аваад цахилгаан бараануудыг нь зарж борлуулаад, тухайн байрыг зарна гээд урьдчилгаа төлбөр аваад алга болсон байна.
Мөн энэхүү үйлдлээ дахин давтах зорилгоор түрээсийн байр хайж байгаа мэдээлэл байна.
Энэхүү асуудлаас хэрхэн сэрэмжлэх вэ:
1.Хувь хүнээс байр худалдан авах гэж байгаа бол тухайн байрны гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх зэргийг тулган үзэх. Мөн үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас тухайн байр нь ямар нэг зээлийн барьцаанд байгаа эсэх, тухайн хүний эзэмшил мөн эсэхийг нягтлан шалгах.
2. Гэрээ хийхээс урьтаж төлбөр тооцоо хийхгүй байх.
Хэрэв та байраа түрээслүүлж байгаа бол:
1. Бүх тавилгаа хүлээлгэн өгөөд фото зургийг авч баримтжуулах.
2. Түрээслэн сууж байгаа хүнийхээ цээж зургийг гэрээндээ хавсаргах шаардлагатай.