Ц.Элбэгдорж: Оффшор асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой

                   Ц.Элбэгдорж: Оффшор асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Панамын баримт бичигт дэлгэгдсэн оффшор дансны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр твиттер хуудастаа "Эргийн гадна /offshore/ асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт,хариуцлага,хяналт гээд.Санал байвал ийш: #offshoresanal" хэмээн жиргэсэн байна.

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ ✔ ‎@elbegdorj
Эргийн гадна/offshore/ асуудалд Монгол улс онцгой анхаарах ёстой.Хуулийн зохицуулалт,хариуцлага,хяналт гээд.Санал байвал ийш: #offshoresanal

Олон улсын сэтгүүлчдийн ил болгосон Панамын баримтад Монгол Улсаас 40 гаруй хүний холбогдоод байгаа бөгөөд төрийн өндөр албан тушаал хашдаг болон хашиж байсан Э.Бат-Үүл, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Д.Батбаяр нарын нэр байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.