Эмээлт өртөөнд байгаа хоёр бугыг Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт хүлээлгэж өгнө

Эмээлт өртөө орчимд байршиж байгаа хоёр буганы талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл тараад байгаа.

Үүнтэй холбогдуулж БОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн /ЦУНБХТ/ захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран өчигдөр СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөөний орчимд ажилласан байна.

Тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна.


 
ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатарын хэлснээр “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа. Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү хоёр буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгжээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосоны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, Эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (59.153.113.233)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 02 сарын 26 | Хариулах