МАН ирэх сонгуулиар нийслэлд ялах найдвар тавьж байна

                            МАН ирэх сонгуулиар нийслэлд ялах найдвар тавьж байна

Ирэх сонгуулиар МАН нийслэлд "Аз жаргалтай хот" бодлогын хөтөлбөр дэвшүүлэхээр зэхжээ

Нийслэлийн МАН-ын II хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж олон асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанд намын хорооны 189 гишүүн, 600 гаруй идэвхтэн сонгуультан оролцжээ.

МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, намын ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл, үүрийн дарга нар гээд нэлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж чухал, чухал асуудлуудын талаар ярилцжээ. Бидэнд ирсэн мэдээллээр тэд УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлыг хандан ярилцсан ч чухам юуг нь онцолсон нь бүрхэг.

Ямартай ч тэд удахгүй болох Эх орончдын баяраа тэмдэглэж өнгөрүүлэхээс гадна өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэх, удахгүй, болох сонгуулийн мөрийн хөтөлбөрт “ Бид хамтдаа” үндэсний хөгжлийн форумаас гаргасан зөвлөмжийг тусгах, ачааны хүндийг үүрч яваа залуучуудаа дэмжих асуудлаар хэлэлцсэн байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүс болон гишүүд дэмжигчид нь ч ирж яваа цагийн залуу лидерүүдээ бусад намын адилаар массаараа дэмжих хэрэгтэйг тус хуралдаанд оролцсон төлөөлөгчид онцолсон аж.

Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн О.Содбилэг, НАМЗХ-ны Г.Тэмүүлэн зэрэг шинэ цагийн улстөрч залуучуудаа ч намынхаа ирээдүйд ихээхэн хүч өгөх тулгатай залуус гэж үнэлж байгаагаа илэрхийлцгээжээ.

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй 2012 оны зургаадугаар сард уг ажлыг хүлээн авахад Нийслэл дэх намынх нь рейтинг 19.9 хувьтай байжээ.

Ингээд нэлээн доогуур үзүүлэлттэй гарч байсан чансаа 2013 онд 24.2, 2014 оны арваннэгдүгээр сард 27.3, 2015 оны арваннэгдүгээр сард 32.5 хувь болж өссөн нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН хөдөө орон нутагт гэхээс илүүтэй нийслэлийн тойргуудад, цаашлаад нийслэлийн ИТХ-д ялалт байгуулах найдварыг төрүүлж байгаа бололтой.

Улстөрийн нам, улстөрчдийн чансааг харуулсан судалгааны дүнг зарлах, нийтлэхийн УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар хориглосон ч эх сурвалжуудын мэдээллээр голлох хоёр намын рейтинг 20 гаруй хувиас хэтрэхгүй байгаа юм.

Тэгвэл ийм нөхцөлд нийслэлийн МАН-ын рейтинг дотооддоо хэлэлцсэн шигээ үнэхээр 32.5 хувьтай байгаа нь үнэн бол одоохондоо хэнд ч байхгүй том “тoo” гэсэн үг бөгөөд МАН энэ жилийн сонгуульд Улаанбаатарт гол бооцоогоо тавих нь гарцаагүй биз ээ. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад МАН нийслэлээс илүүтэй хөдөө орон нутагт өндөр санал авч ирсэн учраас нэгэн үе “хөдөөгийнхний нам” гэдэг нэр хочийг өрсөлдөгчийнх нь зүгээс зүүж байв.

Харин одоо байдал эсрэгээр эргэж буй дүр зургийг нийслэлийн МАН-ын II хурлаар яригдсан тоо баримт, байр сууриудаас харж болохоор байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сундуй ажлаа авснаас хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулж, Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ялуулж, УИХ-д намынхаа суудлыг нэгээр нэмсэн амжилттай.

МАН-ын чансаа нийслэлд өндөр байгаагийн цаана нэгэн сонирхолтой урвуу хамаарал харагдаж байгаа нь дөрвөн жилийн хугацаанд нийслэлд чамгүй бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэн Ардчилсан намын засаглалын үед сөрөг хүчнийх нь чансаа илүү гарч өссөн явдал.

МАН-д залуу үеэ бэлтгэж ирсэн олон жилийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлогууд бий.

Нийслэлчүүдийн дунд МАН-ын нэр хүнд, рейтинг аажим, аажмаар өссөн нь нийслэлчүүд тэднээс нүүр буруулаагүйн илрэл гэдэг дүгнэлтийг хийж байна. Харин нийслэлийн МАН-ын хорооны ажил амжилттай яваагийн шалтгаан намын лидерүүдэд гэхээс илүүтэй халуун цэг дээр ажиллаж, гал тогоогоо гардан хариуцаж буй залуу менежерүүдэд хамаатай учраас тэднийг үнэлэгдэх цаг ирсэн гэдгийг гишүүд дуу нэгтэйгээр намын удирдлагууддаа хандаж хэлсэн байна. Хурлын төлөөлөгчид “ХҮН шиг нэг лидерээр, АН шиг фракцуудын хүчээр МАН явдаггүй.

МАН-д залуу үеэ бэлтгэж ирсэн олон жилийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлогууд бий. Намууд мөрийн хөтөлбөрөөр биш бодлогоороо өрсөлдөх цаг болсон. Намын бодлогыг ирж яваа цагийн шинэ залуу улстөрчид тодорхойлж байгаа” гэж индрээс онцлон хэлжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн гудамж, зам талбайг өргөжүүлж, тохижуулж, инженерийн шугам сүлжээг шинэчилж, гэр хорооллыг дахин төлөвлөхөд одоогийн хотын удирдлагууд анхаарал тавин ажиллаж байгаа ч тэдний алдааг засч залруулахад Нийслэлийн МАН-ын хорооны үүрэг их байсан гэдэг байр суурийг хурлын төлөөлөгчид илэрхийлжээ.

Бодит байдал дээр Э.Бат-Үүл болон түүний багийнхан 375 жилийн түүхтэй нийслэлийн хөгжлийг гурван жилд хийсэн ажлаараа өмчилж, улстөржиж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг олон нийт ч хэлж байсан удаатай.

Тухайлбал, 1920-иод онд хүрээг хотжуулах, 1940 онд барилгажуулах, 1960 онд үйлдвэржүүлэх, 1980 онд орчин үеийн хот болгоход тэр үеийн Монгол Улсын удирдлагууд засаг барьж явсан хүмүүс зүтгэж байсан нь түүхэн үнэн. Гэтэл түүхийн энэ үнэнийг сүүлийн 25 жил барилга байшин барьснаар үгүйсгэж болохгүй. Яг үнэндээ хотын хөгжлийг иргэдийнх нь аз жаргалын төвшнөөр тодорхойлдог гэдгийг хүн бүхэн андахгүй мэднэ.

Өөрөөр хэлбэл, иргэдийнх нь хэр их аз жаргалтай, амар тайван, эрүүл, стрессгүй амьдарч байгаа нь хотын хөгжлийг тодорхойлох параметр болдог. Тиймээс энэ удаад Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд, хурлын төлөөлөгчид “Happy Сity ”буюу “Аз жаргалтай хот” бүтээх бодлогын баримт бичгийн дагуу хуралд оролцсон төлөөлөгчид хөтөлбөрт тусгах саналыг авчээ. Ямартай ч энэ бүхнээс харахад  АН-ын засаглалын үед Нийслэлийн МАН-ын рейтинг өссөн үзүүлэлтэй гарсан нь ирэх сонгуулийн үр дүнг тун сонирхолтой болгох төлөв харагдаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • zochin (202.70.34.38)
    zadaa tnai nam ylj bolno gehdee hden darga nariin ah duu nar ni baahan gzar zarch tom tom jip unaj bayrhdag ter chini humuusin durguig ih hurgedg shuuu
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • зоог (49.0.204.197)
    ХӨ ёстой ардчилсан нам гараад ард түмнийг сөхрүүлж байхад чи ч харлаа би ч харлаа шүү дэ Одоо ард түмэн минь сонголтоо зөв хийгээрэй Ардын нам арай л өөр шүү ардын нам мандутугай
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • yoooh (203.169.50.161)
    hymraliig AH ooroo bii bolgood bgaa ym bish vv hvn bvrt l tegj haragdaj bgaa sh dee ene MAH AH 2 iig zailuulwal taarna yun monopol iin
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.91.92)
    сохор л биш бол өнгөрч байгаа 4 жилд АН арай өөр зүйл хийсэн гэдгийг би ч харлаа,чи ч харлаа.Манай нийслэл хотын газрыг Энхболд, Батбаяр алимаа,Мөнхбаяр тэргүүтэй МАН-ынхан яаж худалдаж,авлигыг өөрсдөө авч, хотын газрыг замбараагүй болгосон гэдэг нь харин бодит баримт шүү.МАН гэр хорооллын иргэдийн газрыг яаж хотжуулах,барилгажуулах талаар ямар нэг зүйл ярьж,хэлж байсан юм уу. Эрх мэдэлтэй үедээ хотын төлөө,иргэдийн төлөө юм хийгээгүй байж, өөр хүмүүс зоригтой санаачлага гаргаж,хийж эхлэхээр энэ талаар дэмий балай зүйл их л ярих юм.Өөрсдөөсөө ичээсэй.
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.242.47.242)
    АН ирээдүйтэй нам гэдгийг ойлгох хэрэгтэй Түр зурын хямралыг монголчууд даах чадвартай гэдгийг удахгүй хариулах болно
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • сувдаа (103.10.23.193)
    Бат-Үүлийн баг хийсэн юмтай шүү. МАН өөрсдөө засгийн эрхэнд байхдаа ажил хийж байхгүй яасан юм бэ? Хүрэлсүхээс эхлээд төрөөс төрсөн тэрбумтан болоо биз дээ.
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • khkhkhj (122.201.24.49)
    Сүхбаатар бол зүгээр л нэг цэргийн жанжин шүү дээ. Хэдэн гаминг ялаал биз. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар түүнээс юугаар дутуу юм бэ. Харин улс орны хөгжил, уналтын үр дүнг улс орны хаад, удирдагч нар үүрдэг. Их хаадуудтай нэг муу цэргийн жанжинг дүйцүүлээд байх хэрэггүй л байх. Яг үнэндээ анхны долоогоос Сүхбаатар Чойбалсан хоёр л хэлмэгдэлгүй үлдсэн. Тэгээд Сүхбаатарыг ардын хувьсгалын баатарын дүрд тоглуулж эхэлсэн биз дээ. Тэр 1921-с 1923 оны хооронд юу хийж амжуулсан юм бол. Ха ха ха ёстой хөх инээд хүрчихлээ. Энэ олон тэнэг шагналуудаа бүгдийг нь байхгүй болгох хэрэгтэй. Манайхаас өөр одон, медаль, төмөр өгдөг улс орон байхгүй болсон. Ардын жүжигчин Мадонна, Жексон гэж байна уу.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
    • зочин
      Чи тэнэг байна даа.Юмыг ул сууртай уншиж ойлгож сур .сэтгэлийн хооролоор асуудалд хандаж дугнэж явбал эцэст нь хэн ч биш болно.
      2016 оны 04 сарын 12
  • -R HOROONII UNDUR NASTAN (202.9.40.182)
    MAH-iinhan gazariig hudaldaj huvidaa mungu hiisen AN-iinhan bond bosgoj byteen baiguulalt hiisen .Yyhii yr dynd olon irgen oron suutstai bolj.Ger horoololiinhon zam,gudamjnii gerel,internet,turiin uhaalag yilchilgee gazaraa hahuulgyi umchluh ,gazaraa dahin tulublultud oruulj shine oron suutstai boloh geh met olon erhtei bolson.MAN ene ajliig 20 jild hiij chadaagyi tsaashdaa chadahgyi batlagsan zyil.BYY MART !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • иргэн (103.26.195.196)
    Ёстой аймшгийн зүүд зүүдэлсэн юм шиг болж байх чинь вэ
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • аМя (202.21.106.161)
    Хуцваа Баянзүрхээл хардаа юун ялах бүх хүмүүс нь ХҮНд орчлоошт Харин ХҮН чинь манангаас шударга хүмүүсээр цусаа сэлбээд томроод бна
    2016 оны 03 сарын 21 | Хариулах
  • ghj (183.177.105.45)
    МАН-ныхан хөлгүй авилгал , арын хаалгаар ажлаа хийж ,жирийн иргэд аж ахуйн нэгжээс зүгээр л өч төчнөөн саяаар нь мөнгө нэхэж түүгээрээ шоудаж,гадаадад зугаалж,банзалдаж ,буудал хүүхэнд зориулаад дууссан .Тэд нар бол угаасаа сэтгэлгээ нь янханч ёс сурхтуунтай хүмүүс
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Сонгох хүн алгаа альч намд
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • солонго (103.10.23.193)
    ман өмнө нь юу хийсэн юм бэ? битгий баярла. АН хийсэн юмтай шүү.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • dabaa (202.21.117.42)
    tegj bodoj baigaa bol hotiin namiin dargaaraa zangaragtai negniig, Batuultei orsoldoj cnadah negniig tabih estoi baih aa, odoogiin darga cnin denduu juldaj bna
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.229.122.169)
    нийслэлийн үе үеийн бүтээн байгуулалтын түүхийг хэзээч үгүйсгэж чадахгүй ганцхан үнэн юм түүх хэвээрээ л үлдэнэ.
    2016 оны 03 сарын 01 | Хариулах
  • Zochin (150.129.140.178)
    Niisleld AN yalsan n deer. Batuul mash sain ajillaj baigaa.
    2016 оны 03 сарын 01 | Хариулах
  • Гэрэлчулуун (202.21.118.98)
    Ямар хэмжээний мөнгөөр юу бүтээв гэдгийг бодож тооцох ухаан байна уу? Намчирхаж талцсан ухаанаар биш эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг харсан эрүүл ухаанаар асуудалд хандаж байгаач дээ? Засгийн газраас гаргасан бондуудын хөрөнгөөр ард түмнээ өрөнд оруулан өөрсдөө хагартлаа баяжин байж хийсэн зүйлээ ажил хийсэнд тооцож байвал даанч харамсалтай. Үр хүүхдээсээ эхлээд өтөл хөгшид хүртлээ хүн бүрийг дааж давшгүй өр ширэнд оруулж байгааг юу гэх вэ?
    2016 оны 02 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Чамаар төлүүлэх гээ юу. Гадаад зээлийн ихэнхи нь аж ахуйн нэгжийх. Нэтэд суудаг юм бол жаахан юм уншиж байгаач малаа
      2016 оны 02 сарын 29
  • Зочин (202.179.11.58)
    Бат үүл тэр их мөөнгөөрарайл баг ажил хийж их зувчуулсан б зарсан мөнгөтөй нь харьцуулах хэрэгтэй
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ МАН-ГАРУУД СЭРДЭГГҮЙ Л ЮМ БАЙХДАА... УЛААНБААТАРТ, ЦААШЛААД МОНГОЛ УЛСАД ЭНЭ СҮҮЛИЙГ 25 ЖИЛД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ ??? АН-БАТҮҮЛИЙН БАГ ҮНЭХЭЭР ХИЙСЭН ЗҮЙЛТЭЙ ШҮҮ... МАН-ГАРУУД ЗАСАГЛАХ ҮЕДЭЭ ГАЗРЫН НАЙМАА Л ИХ ХӨГЖӨӨ ШИВ. ТА НАРЫН БАЛГИЙГ АН ҮҮРЧ БАЙГАА ШҮҮ. ЁСТОЙ МАН-ГАРУУДЫН НАМ ХОГИЙН НАМ...
    2016 оны 02 сарын 26 | Хариулах