Нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна

                                         Нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна

Өнөөдөр нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна. Энэхүү хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж буй бөгөөд 800 төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралдаанаар Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж буй юм. Дээр нь бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх аж. Нийслэлийн МАН  нь 45 мянган гишүүнтэй аж. Нийслэлийн МАН-ын даргаар Ц.Сандуй ажиллаж буй бөгөөд тэрээр энэ албан тушаалыг авахад нийслэлийн МАН-ын рейтинг 24 хувьтай байсан бөгөөд шаргуу ажилласны үр дүнд 35 хувь хүртэл өсгөсөн гэнэ. Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга болсноос хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Д.Сумъяабазарыг ялуулсан юм.

МАН-ын зүгээс чадварлаг боловсон хүчний тоонд орох түүнд ихээхэн найдлага тавьж буй аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.49)
    Сүхбаатар бол зүгээр л нэг цэргийн жанжин шүү дээ. Хэдэн гаминг ялаал биз. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар түүнээс юугаар дутуу юм бэ. Харин улс орны хөгжил, уналтын үр дүнг улс орны хаад, удирдагч нар үүрдэг. Их хаадуудтай нэг муу цэргийн жанжинг дүйцүүлээд байх хэрэггүй л байх. Яг үнэндээ анхны долоогоос Сүхбаатар Чойбалсан хоёр л хэлмэгдэлгүй үлдсэн. Тэгээд Сүхбаатарыг ардын хувьсгалын баатарын дүрд тоглуулж эхэлсэн биз дээ. Тэр 1921-с 1923 оны хооронд юу хийж амжуулсан юм бол. Ха ха ха ёстой хөх инээд хүрчихлээ. Энэ олон тэнэг шагналуудаа бүгдийг нь байхгүй болгох хэрэгтэй. Манайхаас өөр одон, медаль, төмөр өгдөг улс орон байхгүй болсон. Ардын жүжигчин Мадонна, Жексон гэж байна уу.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.161)
    Энэ эргүү толгой нь ниислэлиин ман ыг булшлах хувьтай бжээ
    2016 оны 03 сарын 21 | Хариулах