Г.Занданшатар: Улс орныг удирдах уураг тархи нь улс төрийн нам байх учиртай



                     Улс орныг удирдах уураг тархи нь улс төрийн нам байх учиртай

1.Бодлого хөтөлбөрийн нам болж өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлага

Хүмүүсийн улс төрийн намуудад итгэх итгэл буурчээ. Намууд тойрсон шүүмжлэл тасрахгүй байна. Намуудын нэр сайн муу олон л асуудалтай холбогдож байна. Гэхдээ улс төрийн намуудгүйгээр ардчилал оршин тогтнохгүй. Гагцхүү намууд улс орныг хөгжүүлэх бодлого хөтөлбөрийн нам болон шинэчлэгдэх учиртай. Үүний тулд ард иргэд, гишүүд дэмжигчид, мэргэжлийн хүмүүс, судлаачидтай зөвлөлдөж бодлого боловсруулдаг төрийн байгуулалт байх учиртай. Ийм намыг ард түмэн дэмждэг.  Улс төрийн намууд бол улс орноо удирдах уураг тархи нь байх учиртай.

2. “Гишүүд төвтэй, мөрийн хөтөлбөрийн нам болох нь намын шинэчлэлийн эх сурвалж” гэсэн гарчигтэй илтгэлийг 2013 оны аравдугаар сард МАН-ын XXVII их хуралд тавьсан юм. Тус илтгэлдээ бид гишүүн төвтэй, бодлого хөтөлбөрийн нам болон өөрчлөгдөх санаачлагыг дэвшүүлсэн юм. Тус илтгэлд  “Манай нам төвлөн удирдах зарчмаас татгалзаж, гишүүн төвтэй нам болох улс төрийн шинэ номлолыг намын хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн бодит шаардлагаас үндэслэн дэвшүүлж байна. Улс төрийн намын хамгийн эрхэм зорилго бол ард түмэндээ өргөн барьсан мөрийн хөтөлбөрөө үг, өгүүлбэр бүрээр нь хэрэгжүүлэхийн төлөө нийт намаараа хөдлөн шаргуу ажилладаг үүрэгтэй тул гишүүн төвтэй буюу мөрийн хөтөлбөрийн нам болон өөрчлөн шинэчлэгдэх хөгжлийн чиг хандлага гэж үзэж байна” гэжээ. Намын хамт олон уухайлан дэмжсэн санагдана.  Гурван жилийн өмнө бидний дэвшүүлсэн бодлого хөтөлбөрийн нам болгох энэхүү санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан өргөн барьсан “Улс төрийн намын тухай хууль”-даа тусгажээ. Энэ бол зөв, зүйтэй хандлага юм.

3.Улс төрийн нам зөвлөлдөхгүйгээр оршин тотнохгүй. Улс төрийн намууд зөвлөлдөөнөөр үндсэн гурван үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

Төр иргэдийг холбох гүүр болж, байнгын эргэх холбоотой байж зөвлөлдөх 

Намын мөрийн хөтөлбөр, бодлогыг иргэд сонгогчтой зөвлөлдөж боловсруулан, санал болгон өрсөлдөх

Тэрхүү бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор засгийн эрхэнд гарч боловсон хүчний оновчтой зөв бодлогоор мөрийн хөтөлбөр, ард иргэдийн хүсэл зориг, ардчилсан засаглалыг хэрэгжүүлдэг. Энэ үүргүүдээ оновчтой хэрэгжүүлээгүй нам олны итгэлийг алддаг. Өнөөдөр намуудад итгэл итгэл буурсан нь энэ гурван үүргээ хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой.

4.Улс төрийн нам дараах үндсэн хоёр байр суурийг баримтлан ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт, сонгогчдын бодит төлөөлөл болохыг эрмэлзэх ёстой. Ард иргэдээ сонсох төдий бус дунд нь явж, хамтарч ярилцаж зөвлөлдөх учиртай. Чухамдаа ард иргэдээсээ тасарч, хаалттай хүрээнд үйл ажиллагаа явуулж болохгүй. Нам байнгын, тасралтгүй, амьд үйл ажиллагаатай байх шаардлагатай. Хоёрдугаарт, улс төрийн хүрээнд нөлөө үзүүлэхийн тулд намууд нь системийн нэг хэсэг болох зайлшгүй хэрэгтэй. Эс тэгвээс зүгээр нэг маргаан үүсгэдэг бүлэг болох магадлалтай.

5. Нөгөө талаас намын сахилга батын үндэс нь намын мөрийн хөтөлбөр юм. Гишүүд дэмжигчидтэйгээ зөвлөлдөж баталсан бодлого, хөтөлбөр нь намын Үндсэн хууль болно. Гишүүд, дэмжигчидтэйгээ зөвлөлдсөн төрийн хөтөлбөр нь намын хамгийн эрхэмлэх үнэт зүйл болно. Харин парламентын олонхийн бүлгийн гишүүд нь улс төрийн үзэл онолд суурилсан мөрийн хөтөлбөр, программ, үнэт зүйл нийцэж байгаа нөхцөлд Засгийн газар байгуулах, томилох, зөрчигдөж байгаа тохиолдолд л огцруулах санал өгөх эрхтэй байдаг.

6. Үзэл баримтлалд, хөтөлбөрт, бодлогод суурилсан төлөөллийн намууд.  Мэдээж, намуудын бодлого боловсруулах хандлага нь харилцан адилгүй байдаг. Намууд мөрийн хөтөлбөр болон бодлогын хувьд дараах гурван хэсэгт хуваагддаг. Үүнд, бодлого хөтөлбөрт суурилсан, олныг хамарсан, үзэл баримтлалд суурилсан гэх мэт. Үзэл баримтлал тодорхой бус мөрийн хөтөлбөр дор нэгдээгүй намууд дотоод зөрчилд идэгдэж эв нэгдэл сулран сонгуульд ялагдах, гишүүнчлэлээ алдах, аажмаар үгүйсгэгддэг. Дотооддоо зөрчилтэй намууд нам дотроо хэт олон удирдагч болон дэд удирдагчтай болсон учраас бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болдог. Ард түмний дэмжлэгийг аажмаар алдаж эхэлдэг.

7. Намын гишүүнчлэл. Сүүлийн жилүүдэд улс төрийн намын гишүүнчлэлийн талаар туйлширсан хандлага бий болж байна. Тухайлбал, улс төрийн намын гишүүнчлэлээс үүдэлтэй иргэдийн хагарал, хоорондын талцал, намын гишүүнчлэлээр дамжин “бялуу хүртэх” тогтолцоо бий болсон зэрэг нь улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох тухай санааг төрүүлж байж болох юм.

8.Улс төрийн намын гишүүдийн үүрэг, хувь нэмэр. Улс төрийн намын гишүүдийн үүрэг тухайн нийгмээсээ шалтгаалан янз бүр. Жишээ нь, АНУ-д намууд олон тооны албан ёсны бус дэмжигчдийн (sympathizers) дэмжлэгт тулгуурлан сонгуульд нэр дэвшигчдийг сонгох (primaries) болон сонгуулийн компаниа явуулдаг. Харин дараагийн загвар бол Армен, Өмнөд Африк зэрэг орнуудад намууд олон тооны албан ёсны гишүүдтэй байх ба тийм намыг ихэвчлэн олонхид тулгуурласан нам (mass party) гэж нэрлэдэг. Эдгээр хэдэн зуун мянган гишүүн намын үйл ажиллагаанд оролцох төдийлөн шаардлагагүй ба намдаа гишүүнчлэлийн төлбөр ч төлөх шаардлагагүй тохиолдлууд байдаг. Гурав дахь төрлийн загвар нь, пропорциональ загвар буюу өмнөх хоёр загварын аль алины шинжийг агуулсанаараа онцлогтой. Тэдгээр орнуудын хувьд намын гишүүнчлэлийн тоо нь төдийлөн их биш ч гишүүдийн олонхи нь намын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө санхүүгийн болон бусад төрлийн дэмжлэг үзүүлдэг.

9.Улс төрийн намын гишүүд ямар үүрэг, хувь нэмэртэй байх нь чухал вэ?  Улмаар гишүүдийн үүрэг ба намын нийгэмд оруулах хувь нэмэр хоёрын хоорондын уялдаа холбох нь чухал. Тухайлбал улс төрийн нам нь,

Хүмүүсийн оролцоо, интеграцийг дэмжигч өргөн чөлөө байх

Иргэдийг идэвхжүүлэх, зохион байгуулах

Иргэдийн улс төрийн сонирхолыг илэрхийлэх

Төрийн бодлого боловсруулах, бодлогын хувилбар гаргах

Төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг ажиллуулах

10.Улс төрийн намууд иргэд болон гишүүдийн дэмжлэгт тулгуурлан ажилладаг. Дээр дурдсан үүргийг хэрэгжүүлэхэд Зөвлөлдөх ардчилал чухал үүрэгтэй. Тэгэхээр хүмүүсийг гишүүд, дэмжигч, албан бус дэмжигч хэмээн нэрлэхээс илүү тэдний бодит хувь нэмрийг тодорхойлох нь чухал. Намын гишүүд, дэмжигчдийн хувь нэмэр,

-Намаа дэмжүүлэхийн тулд иргэдийг зохион байгуулалтанд оруулах

-Иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх

-Намыг ирээдүйд манлайлах удирдагчдыг бэлтгэх, сонгоход

-Төрийн бодлого боловсруулахад

-Намын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд /намын тогтвортой хөгжлийг хангах/

-Сонгогдсоны дараа иргэдийг төлөөлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд

-Гишүүнчлэлийн татвар авах зэрэг бүхий л үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчдийн оролцоо шаардлагатай

11.Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлснээр нам улс орноо удирдах уураг тархи нь болно. Зарим цөөн тооны гишүүдийн бүлэглэл өөрсдийн намын үндсэн үүргийг өргөжүүлэх сонирхолгүй байдаг. Жишээлбэл, хэрэв нам нь өөрийн эрх мэдлийг цөөн хүний гарт шилжүүлбэл тухайн нам улс даяар олон дэмжигчтэй болж чадахгүй. Цаашилбал, тийм нам 10, 20 жилийн дараа намаа удирдан авч явж чадахуйц авьяаслаг иргэдийг гишүүнээ болгон авч чадахгүйд хүрнэ. Мэдээж, шийдвэр гаргах түвшний хэтэрхий цөөн тооны гишүүнтэй байх нь тухайн нам нийгмийн өргөн хүрээний төлөөллийг хамарсан, ил тод байдлаар үйл ажиллагаа явуулахад саад болдог. Гишүүд мэдээлэлгүй, шийдвэр гаргахад оролцоогүй бол зөвхөн нэрсийн жагсаалт болж хувирна. Нөгөө талаас, шийдвэр гаргах түвшний ижил эрх мэдэлтэй гишүүд хэт олшрох нь тухайн намыг удирдах нөхцөлгүй болгож орхидог. Түүнчлэн олон гишүүнтэй ч шийдвэр гаргахад нэр төдий оролцдог бол тухайн намын үүрэг, зорилго, зорилтыг биелүүлэх идэвхитэй гишүүдгүй болж орхино. Энэ бүхэн намын үүсгэн байгуулагдсан утгыг алдагдуулах хүчин зүйл мөн. Тэгэхээр улс төрийн нам нь идэвхитэй, зүрх сэтгэлтэй гишүүд дэмжигчидтэйгээ зөвлөлддөг байх нь чухал. Зөвлөлдөөнөөр л мэдээлэлтэй, учрыг олж хужрыг тунгаадаг, зүрх сэтгэлтэй, чин сэтгэлээрээ намын бодлого хөтөлбөрийг дэмжиж сурталчилдаг анхаарч сануулдаг гишүүд дэмжигчидтэй болно.

         Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн ахлах зөвлөх                                                                                   Г.ЗАНДАНШАТАР

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • zzz (89.217.200.133)
    Namuudad, tord ih zeverlegee hiih zag boljee ard tymen mini,,,!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.123.232)
    төрөөс луйварчид шургалсан намыг дээгүүр тавьдаг яасан гахай хоншоорт вэ
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.24.239)
    Өмнөговийн Засаг дарга гэж тэрбумтан байна. Элбэгдорж, УИХ-ын гишүүдийг ивээн тэгтгэд. Нэг гарын үсэгээ 500 саяар үнэлдэг гэж байгаа. Сайхан амраарай гээд хэлтэсийн дарга нартаа 10, 10 сая төгрөг өгчдөг. Үүнийг АТГ шалгаачээ
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
    • zzz
      Yun davarzan nohor ve??? ATG shalgahgui yu hiigeed bna????
      2016 оны 04 сарын 21
  • Zzz (89.217.200.133)
    Namuud uls ornoo udirdah uurag tarhigui gedgee haruulsaan, Odoo zaluusaa il garzgaa, dandaa biee daagaad garaad ir, Songogchid odoo olon jiliin tanil ulsiig sonoogchidiig songohoo bolzgoo, saihan amdarya gej bodoj baigaa bol ene udaa mash zorigtoi garaad irzgee,,,
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Нам их цэвэрлэгээ хийж шал өөр хүн сонгож байхгүй бол архагшсан луйварчдаас салахгүй байна. Тэгээд тэнэг ард түмэн сонгож чадахгүй байна гэж бүү хэл, та нар МАНАН зайл цус сэлбэе.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (59.153.113.217)
    Энэ Занданшатар гэдэг нөхөр ирж Монголыг үймүүлэх боллоо. Хоёрдугаар Энхбаяр гараад ирлээ. Зайлаач.
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2016 оны 02 сарын 26 | Хариулах