

Сонгуулийн хуулийн заалт Ж.Батзандан гишүүнд үйлчлэх үү
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийгээгүй байх үед Ж.БатзандангишүүнМАН-ыг “алуурчдыннам” хэмээнолоннийтэд зарласан. Энэхүү хариуцлагагүй үгэндээ уучлалт гуйхыг УИХдахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр хэвлэлийн хурлын үеэр түүнд сануулсан юм. Тэрбээр “Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн, МАН-ын төлөө ажил амьдралаа зориулж явсан хүн. Төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь манай намын гишүүн. Манай намын нэрийн өмнөөс олон удаа албан тушаалд томилогдож байсан. Хамгийн сүүлд засаг хамтрахад Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. ТэгэхээрБатзандан аав, ахынхаа намыг алуурчдын гэж олон удаа хэлж доромжилж байгаадаа МАН, МАН-ын гишүүдээс уучлал гуйх ёстой. УИХ- ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр түрий барьж болохгүй” хэмээн хэлсэн. Сонгуулийн хуулийн 70.1.6-д “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэж заасан аж. Хуулийн энэ заалт үйлчлэх ёстойг ч МАН-ын бүлгийн дарга мөн сануулсан юм. Харин өчигдөр Ж.Батзандан гишүүн МАН-ын бүлгээс уучлалт гуйх шаардлагагүй гэж хэлсэн ч Сонгуулийн хуулийн дээрх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Харин энэ заалт эрхэм гишүүнд үйлчлэх эсэхийг харах л үлдлээ.
- See more at: http://www.unen.mn/content/59737.shtml?alias=unen#sthash.RXT2rkMA.dpuf
Сэтгэгдэл (11)