

Ганбаатараа:
Доор чиний бичсэн газар доорх нүүрсийг зарж 60 тэрбумыг олох үлгэрт хэдэн энгийн жишээгээр тайлбар хэлье. Уг нь одоо бол 10 жилд ийм хэмжээний бизнес хичээл ордог болсон юм билээ. Чи бол намайг ойлгохгүй байх. Гэхдээ тэр намын чинь гайгүй залуус бас юм бодоосой гэж саналаа.
1. 20 доллараар тонныг авч байгаа мэдээг соргог нэгэн олж харжээ. Гэхдээ энэ чинь уурхайн аман дээрээс авч байсан үнэ байх. Газар доороос гаргана гэдэг чинь бас л их зардал, чирэгдэл ихтэй ажил гэдгийг энгийн мань мэт хүртэл гадарлана: техник хэрэгсэл, зөвшөөрөл, татвар, ажилчид, цахилгаан, ус, кэмп, ПОПУУД, гээд амаргүй. Олон тэрбум долларын ажил болж таарна.
2. Мөнгө гэдэг нь өөрөө үнэ цэнэтэй. Тэр нь цаг хугацаагаар үржинэ. Энгийнээр өнөөдрийн 60 тэрбум чинь ирээдүйд илүү их болох учиртай. Манайхаар бол маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэхэд бараг чамд ч ойлгогдох байх.
3.Эцсийн дүндээ манай тэргүүн "нүүрсний ченж" нэг зүйлийг бас л ойлгоогүй явааг би ажиглалаа. "Манай бэлтэй" хэдэн компаниуд чинь чиний яриад байгаа ажлыг аль эрт хийж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгоод гаргаагүй нүүрсээ хувьцаа хэлбэрээр зараад олсон мөнгөөрөө цахилгаан станц, уурхайн тоног төхөөрөмж, ажилчдын тохилог хотхон, зам харгуй, нүүрсээ угаах үйлдвэр зэргийг бариад ажлаа сайхан явуулж эхэлсэн юм. Гамшигтай популист улстөрчид тэдний ажлыг яаж гацааж байгааг бид бүгд сүүлийн 10 жил харж, "Эх Оронч" дуучин, бөх, мэргэжлийн худалч нөхдийг дагалдан баясаж сууж байгаа нь харамсалтай.
Амьдрал дээр арай олон хувьсагч бий, Ганбаа. Тэднийг тооцдог арга ч бий. Аргыг заадаг сургууль ч байдаг. Бүхнийг битгий өөрөөсөө мулгуй гэж дорд үз. Амьдрал үзсэнээрээ, хийсэн бүтээснээрээ, Эх Орноо гэсэн сэтгэлээрээ, үнэнч шудрагаараа чамаас хавьгүй илүү аавын хүүхдүүд энэ Улсад бий. Тэд чиний өмнөөс харин БОСНО.
Хүндэтгэсэн гэчихвэл хүнддэх байх,
Чулууны Ганхуяг (Бизнесийн удирдлагын бакалавр) (гэхдээ үнэн)
Сэтгэгдэл (12)