ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА

 

                                                    ИХЭНХ НУТГААР  ЦАС ОРЖ, ШУУРНА

2016 оны хоёрдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

Хоёрдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 19-20-нд зарим газраар, 21-22-нд Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 31-36 градус,
 
Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 2621- градус,
 
Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус,
 
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус,
 
Бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

Энэ сарын дунд арав хоногийн эхэн болон сүүлч, сүүлийн арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.