“Монгол базальт” компани термобазальт шугам хоолойн үйлдвэрээ ашиглалтад орууллаа

             “Монгол базальт” компани термобазальт шугам хоолойн үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Монгол Базальт” компани шугам хоолойн эрчим хүчний алдагдалгүй дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэрээ энэ сарын 12-ны өдөр ашиглалтад хүлээн авсан байна.

Улаанбаатар хотын төвийн шугам сүлжээ тохиромжгүй дулаалгын материал ашигласнаас болж, 45-48 хувийн эрчим хүчний алдагдалтай болох нь тогтоогдсон байдаг

Тус үйлдвэр ашиглалтад орсноор шугам хоолойн дулааны алдагдал бүрэн буурах боломжтой юм. “Термобазальт” төслийн эхний ээлжийн туршилтыг Энхтайвны гүүрний зүүн талд байрлах 100 метр урттай хос шугам хоолойд хийхэд дулааны алдагдал нь тэг хувь хүртлээ буурч, бүрэн алдагдалгүй болох нь тогтоогдсон байна. Судалгаагаар Улаанбаатар хотын төвийн шугам сүлжээ тохиромжгүй дулаалгын материал ашигласнаас болж, 45-48 хувийн эрчим хүчний алдагдалтай болох нь тогтоогдсон байдаг. Эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд жилийн тэн хагаст нь нэгдсэн халаалтын систем хэрэглэдэг. Тиймээс шугам хоолойн дулааны алдагдлыг бууруулах салбарын хувьд тулгамдаад байсан гол асуудлуудын нэг байсан юм. Харин “Монгол базальт” компанийн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор шугам хоолойг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дулаалах боломжтой болж байна.

“Монгол базальт” компанийн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор шугам хоолойг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дулаалах боломжтой болж байна.

Мөн жилд 5000 тонн буюу хоёр сая метр квадрат бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан тус компанийн хүчин чадал 30 хувиар нэмэгдэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Термобазальт үйлдвэр нэг ээлжинд 700 метр квадрат шугам хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Үүнээс гадна “Монгол базальт” компани жилд 21 мянган тонн хөвөн үйлдвэрлэх хүчин чадалтай өндөр технологийн шинэ үйлдвэрээ ирэх хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг Японы зах зээлд гаргахаар “Марубени” компанитай хамтран ажиллаж байгаа гэдгээ тус компаниас мэдээллээ. Мөн ОХУ болон БНХАУ-ын зах зээлд дулаалгын материалаа экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. “Монгол Базальт” компани базальт чулуунаас утас, арматур гаргах шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

                                                                Сэтгүүлч Л.Нандин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.126)
    САЙН БАЙНА ШҮҮ БАЯР ХҮРГЭЕ МОНГОЛ ОРОН МИНЬ МАНДАН БАДАРТУГАЙ
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.113.77)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 02 сарын 18 | Хариулах