Зарим мэдээллийн хэрэгслийг Шадар сайд Ц.Оюунбаатараас уучлал гуйхыг шаарджээ

               Зарим мэдээллийн хэрэгслийг Шадар сайд Ц.Оюунбаатараас уучлал гуйхыг шаарджээ

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын ажлын албанаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Шадар сайд Ц.Оюунбаатарын нэр хүндэд халдсан. Үүнтэй холбогдуулан гүтгэлэг доромжлолын шинжтэй мэдээлэл түгээж байгаа зарим мэдээллийн хэрэгслийг Шадар сайд Ц.Оюунбаатараас нэн даруй уучлал гуйхыг шаардаж байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.