МАХН-ын нарийн бичгийн даргыг АТГ-аас саатуулжээ

 

                                    МАХН-ын нарийн бичгийн даргыг АТГ-аас саатуулжээ
  
Өчигдөр орой 17.00 цагийн үед МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулжээ. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилсан гэж эх сурвалж мэдээллээ. н.Цогтбаатарыг одоогоор хорих 461-р ангид саатуулж байгаа аж.
 
АТГ-аас Эрүүл, мэндийн сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авсан. Харин энэ удаа санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь хорьсон нь олон хүний анхаарлыг татаад байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.