Э.Цэрэн: Б.Насанбаяр боловсролын системийн уламжлалт аргыг санаатайгаар эвдэж байна

             Э.Цэрэн: Б.Насанбаяр боловсролын системийн уламжлалт аргыг санаатайгаар эвдэж байна

Цэнхэр үстээрээ алдаршсан Э.Цэрэндолгор БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаярыг хуулийн байгууллагуудад шалгуулахаар өгч байгаа талаараа өөрийн цахим хуудсандаа мэдээлэл өгчээ. Тэрбээр:
 
Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт:
Монгол Улсын Авилгалтай тэмцэх газарт:
Монгол Улсын Цагдаагийн Мөрдөн байцаах газарт:

Монгол Улсын Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Монгол Улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусийг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжыг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийэ буйд иргэний хувьд ээж хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэж байна. Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэглийн сүмийн мөнгийг Боловсролын яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ хүсэлтийг гаргаж байна.
 
Мүүн гэгч гаж урсгал нь аль ч нийгмийн хэв журам, сахилга бат, үндэсний эрх ашиг эвддэг гаж урсгал ба Шэнгэны орнуудад 1960аад оноос хорьж эхэлсэн. Орос болон Беларусь, Киргиз, Балтийн орнуудад нэвтэрсэн Мүүний гаж урсгал Боловрол шинжлэх ухаанд нь нөлөөлөх болсон учраас хөөгдөн гарч хориотой болсон. Мүүнийхэн олон тооны төрийн бус байгууллагууд үүсгэн татвар төлөхгүй нийгмийн ядарч зүдэрсэн эмзэг бүлэгт туслах, тэдний үр хүүхдийг тэтгэж сургах нэрээр хуулийн байгууллагын хяналтгүй насанд хүрч бие даах чадваргүй хүүхэд залуусыг өөрийн бүрэн хараат болгож байна. Энэ гаж урсгал Энх Тайван, Гэр бүл, Олон Улсын эмэгтэйчүүд, Дэлхийн Энх тайвны төлөө гэх мэт олон сайхан нэрс, халхавчин дор Монголын нийгмийг талцуулах, өсвөр үеийг урхидан боолчлох ажлаа бэлтгэгдсэн сайн дурын ажилчдаар хийлгэдэг ба цаашилбал боловсон хүний наймаа хийдэг болно. Монголоос итгэл сүсгээр дамжуулан олон тооны бүсгүйчүүдийг нутагтаа ирэх аргагүй гэрээгээр харьд илгээж байна.
 
Б.Насанбаярыг Монгол үндэстэнд аюул дагуулсан дараахь үйлдлүүдийг шалгаж өгнө үү хэмээн Монгол улсын иргэн Э.Цэрэндолгор миний бие хүсэлт гаргаж байна.
 

20 гаруй жилийн өмнөөс гадаадын хориотой гаж урсгалыг Монгол улсад тухайлбал Эрдэнэт хотод түгээхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэл санааг урвуулан сайхан лекц сонсгон хөлс төлбөргүй буяны нэртэй ажил хийлгэж Солонгосын Мүүний гэр бүлийн сан хөмрөгийг арвижуулж өөрийн албан тушаал ахих боломжийг нээсэн.
 
Гэр бүл тогтворгүй, нийгмийн эмзэг гаралтай өсвөр үеийг уруу татан манлайлагч болох хүслийг бадраан хамруулж тэднийг төрүүлсэн эцэг эхийн эсрэг турхирч, гэр бүлээс нь тусгаарлан бие сэтгэцийг хянасан.
 
Эрдэнэт хотоос олон тооны Монгол бүсгүйчүүдийг зургаар ханьтай болгох нэрээр харьд худалдсан. Судалгаа хийвэл Япон, Солонгост мянга орчим эмэгтэй байна гэсэн таамаг тоо байна. Тэд хүний нутагт очсон хойноо төлбөрөө төлж чадаагүйн улмаас эх нутагтаа ирж чадахгүй байна. Хэл увс ёс заншил мэдэхгүй харийн хүмүүст гаргасан энэ явдлыг би боловсон хүний наймаа хэмээн үзэж байна. Үүнийг зөвхөн та бүгд л хийж чадна.
 
Боловсрол шинэчлэх нэрээр Монголын Боловсролын бүх шатны нэгжийг задалсан. Одоо их сургуулиуд хувьчлагдах тухай хуулийн төсөл явж байна. Үүнийг би их хэмжээний авилгал авсан гэж хардаж байна.
 
Зөв зүгээр хэрэглэгдэн байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулснаар Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн. Монголоос өөр ямар улс орон эх хэлэндээ шинэчлэл хийснийг миний бие интернэтээс хайгаад олсонгүй. Үүнийг би өсвөр залуу үед хэл мохоож, соёл бөхөөх туршилт хийсэн гэж үзэж байна.
 
Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирлага дор ажиллаж байна. Монголын хамгийн чухал эрдмийг түгээх салбарт харийн шашны гаж урсгалынхан ажиллаж байна.
 
Цаашилбал энэ хүний удиран явсан бүх Төрийн бус байгуудлагуудыг шалгаасай хэмээн хүсэж байна.
 
Б. Насанбаяр улс төрд орохоор шулуудсан ба түүний санхүүгийн орлого зэргийг шалган өгөхыг хүсч байна.
 
Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой Боловсролын Салбарыг боловсорч гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөтгөн тэлсээр байна
 
10.Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болсон зэрэг асуудлуудын уг үндсээр нь шалгаж Монгол үндэстний эрх ашгийг хамгаалж өгнө үү.
 
Насанбаярын сүүлийн 20 жилийн санхүү орлогын эх үүсвэр, гадаадад аялсан сурсан төлбөрийн эх сурвалжуудыг нийтэд ил болгоно уу?
 
Энэ бүхнийг би хувь хүний нууц гэж бодохгүй байна. Төрийн хүн түмний хүүхдийг залах энэ хүнийг би байх есгүй газар байна гэж эмзэглэж байна.
 
Монгол улсын төр хүчгүй суларч. Гэсэнч залуу хойд үе бидэнд байна. Бид залуу үеэ хамгаалах үүрэгтэй.
 
Монгол улсын иргэн бүр хүүхэд ирээдүйд учрах аюул, үндэсний эрх ашгаа хамгаалах үүрэгтэйг ухамсарлан энэ хүсэлтийг илгээв.
 
Монгол Улсын иргэн,
Энэбишийн Цэрэндолгор
 
Жич: Миний саналууд үндэслэлтэй санагдан таалагдвал дээрхи газрууд арга хэмжээ автал түгээтүгэй. Олон нийтийн сонорт хүргэх үүднээс цахим ертөнцөөр зэрэг тараав. Дээрхи байгууллагуудад миний бие хүсэлтээ маргааш хүргэх болно” гэжээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (103.57.93.132)
    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! Эртний Энэтхэгийн сургаалаас
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    Tserengiin sanaliig demjij baina .
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • БОЛОВСРОЛЫН ЯАМ ӨӨРӨӨ ШАШИН ОРУУЛЖ ИРСЭН (183.81.171.135)
    УГААСАА РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИ ХЭМЭЭХ ОЛОН УЛСАД ХОРИГЛОСОН МАРГААНТАЙ ШАШНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ БОЛОВСРОЛЫН СТРАТЕГИ БОДЛОГО ХАРИУЦСАН ДАРГА НАСАНБАЯР НЬ ӨӨРӨӨ СУРТАЛЧИЛЖ ДЭМЖИЖ МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХӨГЖҮҮЛСЭН ТУХАЙ ЗӨНДӨӨ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ ИРСЭН ОРОСУУД НЬ YOU TUBE БОЛОН ОРОСЫН САЙТУУД ДЭЭР ТАВЬСАН БНЛЭЭ ТӨРИЙН БОДЛОГО Г ИНГЭЖ ЗАМХРУУЛЖ БОЛОРГҮЙ ЭХ ОРНООСО УРВАСАН ГЭМТ ХЭРЭГТ ОРДОГ ЮМАА ОЛОН УЛС ОРОНД БОЛ
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Бат (150.129.143.167)
    Энэ хүүхэн албанд тэсхээргүй шүүмж авах юм. Байгаад байх юм, энэ шашин нь ер нь орчихмоор шашин үү! үгүй юу. Эсвэл Гантөмрийн нүүр царай болоод байна уу. Тэс, тэс шүүмж ер нь юу юм..
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.12.2)
    Ened bichigdsen zuiluud uneen
    2016 оны 02 сарын 17 | Хариулах