АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэж үзжээ

                       АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэж үзжээ

Авлигатай Тэмцэх Газраас Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариуг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. 

Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд, хариуг нь 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

Албаны эх сурвалжийн өгүүлснээр АТГ-аас Засгийн газарт илгээсэн хариунд Н.Энхбаярыг Шадар сайдын албыг хаших боломжгүй гэсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (124.158.77.8)
    Элбэгдоржийн бууны ноход дахин хэлмэгдүүлэлт хийх гэж байна.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • zovlox (103.26.194.99)
    Mash sain baina
    2016 оны 02 сарын 17 | Хариулах