12 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 1,000 төгрөгийн хураамж авна

                           12 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 1,000 төгрөгийн хураамж авна

                            -Засгийн газрын хуралдаанаас /2016.02.15-нд/ гаргасан шийдвэр-

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.Үүнд:

12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1,000,
12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2,000,
24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3,000 мянган төгрөгийн хураамж авна.
Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянган төгрөг хүртэл байхаар журамд тусгасан байна.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.