УИХ-ын гишүүн асан  А.Мурат хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж ИЛ ЗАХИДАЛ илгээлээ

                                                                        ИЛ ЗАХИДАЛ

2016.02.02

Олон нийтийн мэдээ, мэдээллийн байгууллагууд болон зарим нэг сайтын /Chuhal.mn гэх мэт/ удирдлага, ажилтан албан хаагч та бүхний амар амгаланг айлтгая.

Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж одоог хүртэл эмчилгээ үргэлжилсээр байна .Энэ хугацаанд намайг БНХАУ-ын Эрээн  хотын консулаар ажиллааж байхдаа виз дамлан худалдаалдаг,Казакстан улс руу оргон зугтсан гэх мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээгээр удаа дараа цацаж,ор үндэсгүй зүйлээр нэр төрд минь халдаж байсан ч би энэ бүгдэд хүлээцтэй хандаж байсан.

Гэтэл одоо намайг хар тамхи зөөвөрлөдөг, бараг хар тамхины наймаачин байсан мэтээр илт гүтгэлгийн шинж чанартай зүйл бичих болсон тул арга буюу та бүхэнд хандаж ил захидал илгээж байна.

Миний бие БНХАУ-ын Эрээн хотод консулаар ажиллах хугацаанд манай хамт олны идэвхтэй, дипломат үйл ажиллагааны үр дүнд тус боомтоор зорчдог Монгол улсын жирийн иргэдээс авдаг байсан гадаад талын элдэв хураамжийг 65%-аар багасгаж, энэ бидний тооцоогоор 17,5 тэрбум төгрөгийг иргэдийн халаасанд үлдээх боломж бүрдүүлсэн зэрэг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн, нааштай үр дүнд хүрсэн олон ажлыг дурьдаж болно.

Дэлхийн аль ч оронд оршин суудаг Гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын визний үйлчилгээг иргэд- зуучлагч-хувь хүмүүсээр авдаг нь түгээмэл парактик ба тэр нь Дипломат төлөөлөгчийн газрын тариф болон үйлчилгээнд огт хамаагүй болохыг гадаадад явж виз авч байсан хүн бүр мэднэ.Тухайн консулын газарт ажилчдын цалингаас бусад бүх гүйлгээ бэлэн бусаар хийгдэж Гадаад харилцааны яамны тооцоонд шууд ордог учиртай. Мөн виз олголт болон санхүү гүйлгээтэй холбоотой бүхий л асуудлыг Гадаад харилцааны  яам,аудитын болон холбогдох бусад албадуудын хамтарсан шалгалтаар удаа дараа шалгаж зөрчил дутагдалгүй болохыг дүгнэсэн гэх мэтээр тайлбарлавал их юм байна.

Гэвч би энэ захидалдаа өөрийнхөө тухай бичихийг урьтал болгосонгүй. Намайг хууль хяналтын ямарч байгууллагаас шалгасан, буруутгасан, миний хойноос дуудсан, эрэн сурвалжилсан зүйл байхгүй гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.

Харамсалтай нь тодорхой бус хүмүүсийн намайг гүтгэж, гүжирдэж байгаа энэ хууль бус үйлдэл бүр даамжирч "хар тамхины наймаачин" болгож, улмаар үндэс угсаагаар минь доромжилж, Монгол улсад ардчилсан төрт ёсны онолын үндэс  суурийг боловсруулагчдын нэг, нэрт эрдэмтэн Зардыхан гуай, ард түмнээсээ "Ардчиллын төлөө цогтой тэмцэгч" цол хэргэм авч байсан Туркологич эрдэмтэн Харжаубай гуай, мөн амьдралынхаа талаас илүү хугацааг улсын дархан хилийг манаж өнгөрөөсөн, жирийн байлдагчаас генераль хүртлээ зүтгэж явсан Жекей  гуай нарыг  надтай хамт  цоллосныг миний бие  маш эмзэгээр хүлээн авч энэхүү захидалыг бичих болов.

Би өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагад хандаж үнэн зөвийг тогтоолгосны дараа намайг гүтгэн доромжилсон этгээдүүд болон захиалгаар удаа дараа нотолгоогүй зүйл цацаж, үндэстэн ястанаар талцуулж дэвэргэсэн зарим нэг сайт, хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулж, шүүхээр тогтоолгон нэр төрөө сэргээлгэх болно.

                                                                 Хүндэтгэсэн А.Мурат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (166)

  • Зочин (103.20.152.50)
    УИХ-ын гишүүн Тилейхан, Бакей нар тийм луйварчид биш шүү
    2016 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Одоо Бакей гэж хүн УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хийж байна. Мөн сэжигтэйеэ!
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    Мурат ,Жекей мэтийн луйварчингуудаар казах үндэстэн дутахгүй бүр цааш нь үхэж далд ор. Та 2-оос болж казах үндэстэн Баян-өлгийчүүд их л доромжлол үзсэн дээ. Үнэхээр гэм хийгээгүй бол эх орондоо хүрээд ир.Та хоёр Баян-Өлгийёүүдийн ачаар монгол төрийн буян хайрыг хангалттай хүртсэн.Гэвч тусыг усаар хариулж байна даа. Та 2-ыг казах үндэстнүүд үзэн ядаж байгаа шүү.Харийн орны гэмт бүлэглэлүүдийн гарт үрэгдэх тавилантай 2 луйварчингууд захиа махиа бичиж жүжиглэхээ. больцгоо ??? өлимтик жэмтиктер,,,,,,,,, өлесиндер харгыс тигэндерр,,,,,
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Тимур (59.153.87.194)
    Мурат ага та Монголд хэрэгтэй хүн байх шүү......Монгол улс мандан бадраг....
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.142.158)
    Үндэстэн ястнуудын хооронд яс хаяж хэмлэлцэх хэрэгүй л баймаар.Зөв бурууг шүүх газар байгаа шүү дээ.Казах монгол ард түмэн хэдэн үеэрээ айлсан амьдарсаар ирсэн.Хэн хэнээ муу хэлэх хэрэгүй.Бид монгол улсын тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн БНМАУын баатар Жекей.монгол орныг барилагажуулах үйлсэд түүхэн гавъяа байгуулсан тухайн үеийн барилгын яамны сайд Тлейхан бүр цаашилбал Амарсанааг манжуудаас нуун амьийг нь аварч байсан хасагийн ноёдыг мартаж болохгүй.Тэхээр ав аетэй байцгаая.Эвдрэлцсэнээр бид л алдана
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.142.158)
    Үндэст
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.24.93)
    Казакстанд очсон казакууд алуулаад дуусч бгаа гэсэн. Мурат Жакей Харжубай Зардхан нар амьд юм уу
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • zochin (103.57.95.41)
    Ter Jekei Murat 2 iig bariad avbal shorond hataah heregtei jekei bol urvagch mongoliin khiliin buh alban tushaald blaa hasguudiig davraaj bolohgvi bodolgoor barih yostoi mun alban tushaal deeguur tavij bolohgvi
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.252)
    Харжаубай гэдэг чинь социализмын үед Оросын Шинжлэх ухааны академид томилолтоор ажиллахдаа их хэмжээний мөнгө хуурамчаар залилан хийж авсан тухай 1980аад оны дундуур бөөн юм болж байсан Бараг л шоронд оронгоо алдсан шүү дээ
    2016 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.92.66)
    Сайран,Жекей,Мурат мэтийн урвагчидийг авчираад ясы нь цайтал шоронд хатаах хэрэгтэй
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • мурат зөнч (202.9.41.207)
    энэ новшид мөнгө хэрэгтэй байсан юм уу монгол улсын нэр төр хэрэгтэй байсан юм уу сонголт нь тэр байсан байх үхэж далд ор гахайн баас
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН 009 (59.153.113.76)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • Dorj (59.153.114.182)
    Bayan-Ulgiid olon halh,mongolchuudiig nutagshuulah heregtei. Hasaguud dangaar bgaa zagt davarnaa
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
    • uryanhai
      bitgii guts dawarna amdrana yasan chadaj bga chine hana bna hudla net seteer gutgej doromjlood yas undest handah herehgue bha
      2016 оны 02 сарын 23
  • 898989 (122.254.111.162)
    Энэ балай хулгайгаа үндэстэн ястаны хэрүүл болгож зайлах гж бгаам бхдаа. Хэн ч Казакуудыг доромжлоогүй.Үхчээгүй бл ирээд мэдүүлэг өгөөд блоо биз дээ. Наанаа үндэс угсаагаасаа болж хавчигдсан гд мал царайлаад сууж бгаам бш бз дээ. Балайраад улс хооронд яс хаях гд байвал чам шг гөлөг мэтийг чирээд гаргаад ирдэг төр шүү
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • Батбаяр (202.9.40.47)
    Бид ч үнэхээр л хүнээ алдаж байна даа... Одоо Монголчууд маань Хасаг Халхаараа хэрэлдээд байвал улсаа үтэр түргэн хөгжүүлж болно гээд ямар чөтгөр нь бас хэлээд байгаа юм бэ хө... Бид чинь Монголчууд Энэ эрхэмийг буруутгах ёстой газар нь дуу гаргахгүй байхыг бодход буруутан бол биш гэж үзнэ шүүдээ хө.. Уг нь Монголчууд бид улам л нэгдэн нягтрах ёстой доо... Хэрэлдэх биш хэлцэлдээд, уралцах бус учраа ололцоод л урагшлах ёстой доо. Казахууд бол хэлсэн үгэндээ эзэн суудаг, эв нэгдэлтэй, хөдөлмөрч хүмүүс бишгүй л олон казахуудтай нэгэн уурхайд ажиллаж сайхан үйлс бүтээж явлаа. За хүмүүс минь хуулийн байгууллага байхад учир нь олдож л таараа даа..
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
    • казах
      зөв шүү одоогийн залуучуудын ухамсар ийм л байна даа харамсалтай
      2016 оны 02 сарын 22