Ч.Амартүвшин: Богтаг малгай дэлхийд олдоогүй ховор олдвор

                            Ч.Амартүвшин: Богтаг малгай дэлхийд олдоогүй ховор олдвор

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жил хийсэн малтлага, олдворын талаар танилцуулсан юм. Энэ үеэр Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи- угсаатны авран хамгаалах салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, дэд профессор Ч.Амартүвшингээс зарим олдворын талаар тодрууллаа.
 
-Өнгөрсөн жил хийсэн судалгаа, шинжилгээний явцад нийт хэчнээн олдвор илрүүлсэн бэ?
 
-Өнгөрсөн оны зургаа, долдугаар сард Монгол, Францын хамтарсан судалгааны багийнхан Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт Сяньбигийн үе буюу нийтийн тооллын өмнөх II-IV зуунд холбогдох бүтэн оршуулгын газар, цөөн тооны эд зүйл олж илрүүлсэн. Судалгааны багийнхан чулуун зэвсгийн үеэс XVII зууны үе хүртэлх археологийн дурсгалт зүйлсийг малтах, хайн илрүүлэх, шинээр бүртгэн баримтжуулах гэсэн хэсэгт хуваагдан ажилласан. Нийтдээ гадна, дотнын 30 гаруй археологич, Алтай, Хангай, Дорнод Монголын талаар хэсэгчилсэн судалгаа, малтлага хийлээ. Археологич болон манай хүрээлэнгийн судлаачдын хувьд олж илрүүлсэн олдвор болгон үнэтэй. Энэ удаагийн малтлагаар илэрсэн олдвороос онцлог, шинэлэг, ховор гэвэл XIII зууны үеийн ноёлох ангийн язгууртан эмэгтэйн булшийг оллоо. Үүнийг онцолж байгаагийн учир нь богтаг малгайн чимэглэл их өвөрмөц, нарийн хийцтэй байсан. Хүрлийг утас шиг нарийн цувьж малгайн оройг хийснийг судалгаагаар тогтоолоо. Өнөөдрийн байдлаар дэлхийн археологт үүнтэй ижил төрлийн чимэглэлтэй богтаг малгай олдоогүй. Үүгээрээ илүү онцлог өвөрмөц юм. Одоогоор манай улсад олдсон цорын ганц дурсгалт зүйл.

-Энэ олдворыг хаанаас олсон бэ?

-Судалгааны баг зөвхөн уул уурхайн бүсээс гадна өнгөрсөн жил шинээр тавьсан авто замын трассын дагуу найман аймгийн 20 сумын нутгийг хамруулан судалгаа хийсэн. Энэ үеэр Эгийн голын усан цахилгаан станцын талбайд малтлага хийж байхдаа уг олдворыг олсон. 
 

-Дээрх олдворыг хаана хадгалж байгаа вэ. Олон нийтэд дэлгэж үзүүлэх боломжтой юү?
 
-Манай хүрээлэнд хадгалж байгаа. Удахгүй сэргээн засварлах ажлыг эхлүүлнэ. Олон жил газрын хөрсөн доор байсан эд зүйлсийг сэргээн засварлахад нэлээд цаг зарцуулах байх. Одоо нийтэд дэлгэж харуулах боломжгүй. Учир нь, агаарын хэм, хадгалах горим алдагдалтай.
 
                                                                     Сэтгүүлч Д.Нэргүй
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.0.161.186)
    uuniig mongol huvsasniihaa salond duurailgaj oyoj zarnaa olon talaas n zuragiig n avaad yamar tehnologior hiisniig nmedeh heregtei baina da
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Munkhbayasgalan (103.57.94.244)
    Bayar khurgei. Uul uurkhain, bulsh bunkhan tonogchdyn gaigaar khichneen unet zuils ustaj baigaag medekh argagui. jinkhene ashigt maltmal unet zuils gevel bidnii uvug deedsiin tuukh soyoltoi kholbootoi ediin bolood oyuny soyolyn oldvoruud yum.
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    сайхан эд байна даа үйсээр хийж торгоор бүрсэн юм боловуу ямар материал байна дараа нь нарийн сайн дүрслэж бичээд зургийг нь олон талаас нь тавихыг хүсч байна
    2016 оны 02 сарын 07 | Хариулах