Монголын морин спорт, уяачдын холбооноос 2016 оны бүсийн уралдааны товыг өргөн барилаа.

                                        2016 оны бүсийн уралдааны товыг өргөн барилаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаас "Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг 2016 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Хүй долоон худагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь, аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт,  Хангайн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт 2016 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлож Монгол Улсын Засгийн газарт өргөн барилаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.