

Нийгмийн зүтгэлтэн, жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийн аянаа үргэлжлүүлнэ
Тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайгаа бий болгож авъяас билэгээрээ олон түмнээ баясган хүндлэгдэж, нийгмийн сайн, муу бүхий л зүйлийг хошин урлаг, уран бүтээлээрээ илэрхийлж яваа авъяас төгөлдөр эмэгтэй. Цаг наргүй ажилтай уран бүтээлийнхээ зав чөлөө,сайхан сэтгэлийнхээ дуудлагаар уран бүтээлчдээ манлайлан сайн үйлсийн аянд олон түмнийг уриалан дуудаж нийгэмд хэрэгтэй үр өгөөжтэй олон сайхан ажил санаачлан хийсэн "Нийгмийн зүтгэлтэн".
Тэрбээр эрүүл мэндийн салбар, улсын эмнэлэгээр үйллчлүүлж байгаа иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор эмнэлэгийн хүлээлгийн танхим, эрчимт эмчилгээний тасгийг бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гээд бусдын сайн сайхны төлөө хийсэн ажил нь дундаршгүй дүүрэн.
Түүний сайн үйлсийн аяны үргэлжлэл болох дараагийн ажил нь Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн хүүхдийн тасгийн өрөөг тохижуулж засварлахаар болсон байна. Тус амбулаториор СХД-ийн 7,8,9,10,11,24,25,28-р хорооны харьяа 30.000 гаруй мянган хүүхэд үйлчлүүлдэг юм байна.
САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Сэтгэгдэл (2)