Төрийн ордны танхимуудыг Чингис хаан, Сүхбаатар жанжны нэрэмжит болголоо

                        Төрийн ордны танхимуудыг Чингис хаан, Сүхбаатар жанжны нэрэмжит болголоо

                        Төрийн ордны “Б” танхимыг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим болголоо. 

УИХ дахь МАН-ын бүлгээс их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан түүний Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг нь алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор Төрийн ордны "Б" танхимыг "Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим" хэмээн нэрлэх хүсэлтийг УИХ-ын даргад өнөөдөр хүргүүлсэн билээ. 
Уг хүсэлтийн дагуу УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны танхимуудын нэрийг өөрчлөх болжээ. 


 
Захирамжаар Төрийн ордны "А" танхимыг Их Эзэн Чингис хаан танхим, "Б" танхимыг Жанжин Д.Сүхбаатар танхим гэж нэрлэх болсон байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • nn (202.179.11.90)
    odoo tanhimuud ni mundag humuusiin nerimjit bolj baigaa yum chini dotor ni suuj baigaa ulsuud ni shudraga baih bailguidee.
    2016 оны 02 сарын 05 | Хариулах