С.Эрдэнэ сайдыг шалгаж эхэлжээ

                                                      С.Эрдэнэ сайдыг шалгаж эхэлжээ

Цагдаа нар нийгмийн даатгалын салбарынханд дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэрэг нийтлэлч Баабар буюу Д.Батбаярын нийтлэлтэй холбоотой болохыг эх сурвалж мэдээллээ. 

Нийгмийн даатгалын ажилтнууд өндөр настнуудын гэрээр явж тэднийг амралтад амраахыг хүсдэг. Амрахгүй бол нийгмийн даатгалын сангаас орж ирэх мөнгийг хувааж авах талаар санал тавьдаг тухай мэдээлэл бүхий “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нэртэй нийтлэл бичсэн байна. 

Уг хэрэгт холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж байгаа мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан ч үгүйсгэсэнгүй.

                                                     ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.11.90)
    tsagdaa odoo ajlaa hiij ehelj bn
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    Шалгасан дээр дээ.
    2016 оны 02 сарын 01 | Хариулах