ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САР ШИНЭЭР ӨНДӨР НАСТАН АХМАДУУДАД ӨГӨХ ГАРЫН БЭЛЭГ

                              Сар шинээр ахмадуудад өгөх Ерөнхийлөгчийн бэлгэнд юу багтсан бэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу 100 болон түүнээс дээш нас зооглосон өндөр настай ахмад буурлуудад бэлэг хүргүүлдэг уламжлалтай.

Ерөнхийлөгчийн гарын бэлгэнд 9-ийн тоог бэлгэдэж есөн төрлийн зүйл багтаадаг. 

Ерөнхийлөгчийн мэндчилгээ, хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, савлагаатай ногоон цай, цэвэр хонины ноосон дээлийн даавуу багтдаг юм.

Энэ жилийн тухайд мөн л өнгөрсөн жилийнхтэй ижил үндэсний үйлдвэрийн зүйлүүд багтсан бэлгийг бэлджээ.


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.