Их аварга Д.Дагвадорж АСЕМ-ын зочдод үйлчилнэ

Асашёорюүгийн энэ жиргээ өчигдөр твитерийн ертөнцөд дуулиан болов. УИХ-ын нэгдсэн чуулганаар АСЕМ буюу Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглах тооцоо гарсныг өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр дурдаад улсын төсөв хүндрэлтэй байгаа тул шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн хуяг дуулга, тусгай хамгаалалт бүхий автомашин оруулж ирэх аютомашины дистрибюьтор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх төслийг Засгийн газар танилцуулсан юм. Тиймээс Асашёорюү Д.Дагвадорж өөрийн машинаар АСЕМ-д зочилсон Японы зочдод үйлчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр жиргээндээ “Баярцогтыг хятадын зочдын үйлчилгээнд явуулчих” гэсэн нь ч үгэн дотор үг ивсэн сонин явдал боллоо. АСЕМ-ын зочдод зориулан олон тэрбум төгрөг зарцуулж буйг эсэргүүцсэн зарим жиргээчид ийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Serjkhorol Gantogtokh

Хаха, уул нь ингээл Асашёорюү шиг санаачлага гарган, холбоо сүлбээгээрээ улсын мөнгөө хэмнээд явчмаар байна ш дээ.

Өнөболд 卍 ♠ ‏@Unuu2

Асем-н уулзалтад бэлдсэн шахааны хэдэн арван зуун мянган ногооны тээврийн хэрэгслүүд нэг чэнжийн гражид хэвтэж л байгаа байх даа.

танхай банди ‏@nyamochirg

Ичих булчирхайны олдмол хомсдолын хам шинжтэй хэдэн дарга нараа 3 хоног явуулчих. Жолоочтой нь хамт АСЕМ-даа дайчил. Харин хэмнэсэн мөнгөөрөө сургууль цэцэрлэг барь, дараа нь үлдэнэ гэжээ.

                                                               Арван зургаан оны азгүйтэл

Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Японы мэргэжлийн сумогийн хацу башёд озэки Котошёогикү түрүүлсэн нь сүүлийн арван жилд Японы бөхчүүдэд тохиож буй том аз юм. Харин эсрэгэрээ Монголын бөхчүүд сумогийн түрүүгээ алдсан. Энэ удаагийн башёд түрүү бөхийн шагнал гардуулахаар зорин очсон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт 2016 оны хамгийн азгүй нэгнээр тодорч болохыг твитер ертөнцийнхөн жиргэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mongol (103.10.20.87)
    Tomoohon gurnuudiin udirdagch nar manaihanii beldsen mashind suuhgui bho. Uursdiin mashinaa achaad irne eswel elchin saidiin yamduudaaraa belduuleed unah bhdaa.
    2016 оны 01 сарын 31 | Хариулах