

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар С.Эрдэнэ гэдэг хүнийг томилсон. Тодруулбал, Салдангийн Эрдэнэ гэгчийг Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Түүний УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн төрсөн ах гэж ярих хүмүүс байна. Ийнхүү Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа С.Одонтуяа төрсөн ахыгаа АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар явуулчихлаа гэж саарал ордныхон жиг жуг хийлцэж байна. “АН-д элсээд удаагүй хэрнээ албан тушаалын амтанд сайн орж байна даа. Ахыгаа нь АНУ-д консулаар, Ардын намын гишүүн нөхрөө Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар суулгасан аатай, жаатай ч бүсгүй шүү” гэсэн атаархал АН-ынхан дунд байгаа бололтой.
Сэтгэгдэл (7)