БАЯРЛАЛАА “SPS”

                                                     БАЯРЛАЛАА “SPS”

Өнөөдөр хүн болгон сайн ч, муу ч спортын төрөлжсөн суваг “SPS”-ийг мэддэг болжээ. Гэвч сүүлийн үед цахим ертөнцөөр хүн болгон “SPS”телевиз рүү дайрах хандлага ажиглагдаж байна. Ингэх нь ч зүйн хэрэг. Төлбөрөө төлсөн хэрэглэгчид чанартай зүйлийг хүснэ. Энэ бол зах зээлийн хууль. Нөгөө талаасаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл тулгардаг нь бизнесийн бичигдээгүй хууль. Ялангуяа телевизийн салбартай хутгалдаж, гар хөл, оюун ухаанаараа холбогдсон хүмүүс үүнийг бүр ч илүүтэйгээр мэдэх ёстой. Техник бол техник, аль гацахыг тэр гэх вэ. Монголын үзэгчид Английн Премьер лигийн нэг тойргийн тоглолтоос найман тоглолтыг нь шууд хүлээн авч үздэг болсон нь том дэвшил. Энэ бол “SPS”-ийн гавьяа. Мөн Аваргуудын лигийн хэсгийн дөрвөн тоглолтыг зэрэг хүлээн авч үздэг болсон нь ч том гавьяа. Хэзээ байтлаа монголчууд Английн Премьер лигийн тоглолтын шууд дүрсийг хүлээн авч, наймын найман тоглолт үздэг байлаа. Хэзээ байтлаа монголчууд бид өөрсдийн хүссэн тоглолтыг сувгаа солиод үздэг байлаа. “SPS”-ээс өмнө дамжуулж байсан телевизүүд аль нэг олон улсын сувгийн дамжуулж буй тоглолтыг давхар дамжуулдаг байсан биз дээ /Жишээ нь, “ESPN”-ийн сонгосон тоглолтыг үздэг байсан цаг саяхан шүү/.

Миний сонссоноор анх энэ төсөл хэрэгжиж эхлэхэд ам.долларын ханш 1260 төгрөг байсан юм билээ. Одоо бол ноён ам.долларын ханш 2000 төгрөг гарчихсан явж байгааг бид мэднэ. Ам.долларын ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж байгаа компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадаж байгаад нь бид баярлах ёстой. Дээрээс нь спортын цогц сувгийг бий болгож, Монголын телевизүүдийн хөгжилд том шинэчлэл хийсэн “SPS”-т баярлалаа. Хийж байгаа нэгнээ харлуулж байж санаа нь амардаг “тамын тогоо”-ны үлгэрээсээ бид хэзээ салах вэ. Бүр сүүлдээ дотор нь орж ажиллаж байсан нэгэн эрхэм ичих ч үгүй “идсэн хоолныхоо сав руу нулимах юм даа”. Уг нь хүнд ёс зүй, жудаг гэж нэг юм байдаг даа.Үүнийг бичиглэгч миний бие ямар нэгэн хүний хатгаасаар, захиалгаар ийм зүйл бичсэнгүй. Хэсэг хугацаанд “SPS” телевизийн нэг хэсэг болж явсандаа үүнийг бичиглэв.

                                 Сэтгүүлч, яруу найрагч Т.ЗӨНБИЛЭГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (43.242.243.9)
    ihenh tvtei haaltiin geree hitsen bleshde naad yriad bga spschin
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • b (43.242.243.9)
    T.Zunbilege heden tsaas awaad hudaldagdaj shaahaa bolioch
    2016 оны 01 сарын 26 | Хариулах