

Ц.Нямдорж гишүүн хурал хаяж гарав
УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2016.01.22/-ийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй зүйл ярьсан тул УИХ-ын дарга микрофоныг нь хаагаад, дэгээ баримтлахыг сануулав. Үүнд нь эгдүүцсэн Ц.Нямдорж гишүүн хуралдааныг хаяад гарлаа. Ингэхдээ өөрийнхөөсөө гадна хамт сууж байсан бүлгийнхээ арваад гишүүний картыг сугалж авснаар нөгөөдүүл нь араас нь дагаж гарав.
Парламентын хамгийн ахмад, туршлагатай гишүүдийн нэг аавдаа гомдсон хүүхэд шиг “ангийн дарга”-ынхаа шаардлагыг хүлээж авалгүй тунирхаж, бусдыгаа хөлдөө чирж буй энэ үйлдэл, түүнийг дагаад гарч буй нөхдийнх нь бодлогогүй үйлдэл тэднийг хат суух болоогүйг харуулах шиг.