ҮХЦ-ЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД АЛБАН БИЧИГ ЯВУУЛЖЭЭ

                             ҮХЦ-ЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД АЛБАН БИЧИГ ЯВУУЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Улсын Их Хурлаас  баталсан Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн талаар албан бичиг илгээжээ.

Уг албан бичигтээ

“Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байгаа тул холбогдох хуулиудыг хэрэглэж аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулбал Үндсэн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болох талаар сануулсан албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга, холбогдох бусад албан тушаалтанд  илгээсэн. 

Холбогдох албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж эхэлсэн, уг хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нэн даруй сольж, өөрт дуулгавартай үйлчлэх хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох үйл ажиллагааг ойрын үед явуулахаар санаархаж байна.
    
Иймд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэхээр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд энэ асуудлыг анхааралдаа авч Үндсэн хуулийг хамгаалах үүднээс уг үйл явцад оролцох шаардлагатай болж байна.” гээд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тодорхой хүнийг томилуулахаар Улсын Их Хуралд санал болгон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчихгүй байхыг уламжилжээ гэж  Үндсэн Хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • byambadorj (112.72.12.14)
    sugar ochirbat byambadorj tegeed 570 avsan dargiig garga
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Батаа (49.0.205.21)
    Цэцээс Лхагваа Сугар Очирбат нарыг гаргах нь зүйтэй.
    2016 оны 01 сарын 23 | Хариулах
  • Батаа (49.0.205.21)
    Цэцээс Лхагваа Сугар Очирбат нарыг гаргах нь зүйтэй.
    2016 оны 01 сарын 23 | Хариулах