

Г.Уянга: Н.Энхбаяр дарга бидэнд арга хэмжээ авна гэсэн
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргаад байгаа. Энэ асуудлаар өнөөдөр “Шударга ёс” эвслийнхэн нэлээд удаан хуралдсан. Энэ үеэр Г.Уянга гишүүн МАХН-ын дарга Н.Энхбаяраас хатуу үг сонссон гэх мэдээлэл тараад байгаа. Энэ талаар Г.Уянга гишүүнээс тодрууллаа.
Тэрбээр “Н.Энхбаяр дарга Засгийн газрыг огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Л.Цог, О.Баасанхүү гишүүн бид гурав Ерөнхий сайдыг огцруулах байр сууриндаа хатуу зогсоно.
Н.Энхбаяр дарга бид гурвыг саналаа татаж авахыг хүссэн. Бид гурав шийдвэрээсээ буцаагүй. Нэгэнт ийм санаа бодолтой байгаа бол сонгуультай холбож арга хэмжээ авна гэж Н.Энхбаяр дарга хэлсэн” гэсэн хариу өглөө.
Сэтгэгдэл (1)