Гар утсаа машиндаа нэг удаа цэнэглэхэд 12 км явах шатахууныг зарцуулдаг байна.

    Гар утсаа машиндаа нэг удаа цэнэглэхэд 12 км явах шатахууныг зарцуулдаг байна.

Бид бүхэн зарим тохиолдолд гар утсаа автомашины цэнэглэгчээр цэнэглэдэг бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэртээ цэнэглэснээс даруй 33 дахин их зардал гаргадаг тухай судалгааны хариуг АНУ-ын "bloomberg.com" сайтын судалгааны баг гаргажээ. Тэдний судалсанаар машиндаа гар утсаа нэг удаа цэнэглэхэд, тухайн машины "НЭГ" литр түлшнээс 12 км зам туулах хэмжээтэй тэнцэх түлшийг зөвхөн утас цэнэглэхэд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл гэртээ утсаа цэнэглэхэд нэг удаад 0.06 цент буюу төгрөгт шилжүүлбэл 12 төгрөгний цахилгааны зардал гардаг бол машиндаа цэнэглэхэд 2 цент буюу 400-н төгрөгөөр үнэлэгдэх түлш хэрэглэдэг байна. Мөн утасныхаа баттерейг цэнэг нь бүрэн дуусахаас нь өмнө цэнэглэж байвал илүү тохиромжтой бөгөөд баттерейгаа ч удаан хэрэглэх боломжтой байдаг юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.