

УИХ-ын 20 гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэ асуудлаар өнөөдөр өглөө “Шударга ёс” эвсэл хуралдсан. Тус бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах нь цагаа олоогүй санал бөгөөд дэмжихгүй гэж олонх нь үзжээ. Огцруулах санал өргөн барьсан гишүүдэд энэ тухай зөвлөмж хүргүүллээ.
“Шударга ёс” эвслээс О.Баасанхүү, Г.Уянга нар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан билээ. Харин одоо МАХН дангаараа хуралдаж байгаа мэдээлэл байна.