АН-ын ҮЗХ фракцуудынхаа эсэргүүцлээс болж эхлэхгүй байна

                      АН-ын ҮЗХ фракцуудын эсэргүүцлээс болж эхлэхгүй байна
 
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хуралдаан өнөөдөр 17.00 цагт Төрийн ордны Их танхимд эхлэх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна.  Тус хороо 228 гишүүнтэй. Эдгээр тооны гишүүнээс одоогийн байдлаар 70 хүн цуглаад байгаа юм.
 
Хуралдааныг эхлүүлэхгүй гэж Ардчилсан намын “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань”, “Кроун” зэрэг фракиуд эсэргүүцэл зарласан байна. Тиймээс хуралдааны ирц бүрдэхгүй байгаа аж. АН-ын дарга З.Энхболд болон ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар хуралдааны танхимд сууж байгаад дөнгөж сая гарч явлаа. 
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрыг огцруулах асуудлаас болж зарим фракцууд эсэргүүцэл зарласан аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.