

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Холбогдох байнгын хорооноос дээрх хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын чуулганд оруулсан.Уг хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураахад гишүүдийн 86.5 хувийн саналаар дэмжигдлээ.
Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийн улмаас зогссон ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргээгдлээ.
Уг хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс /2016.01.18/ хэрэгжиж эхлэх юм.