УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар болов

          Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог С.Одонтуяа удирдахаар болов

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд болж тэргүүнээ сонголоо.  Чуулганаар АЭХ-ны тэргүүнд нэр дэвшиж оролцсон дөрвөн эмэгтэйгээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа хамгийн олон санал авч тус холбооны тэргүүнээр сонгогдов.

Дашрамд сонирхуулахад чуулганы үдээс хойших санал хураалт “Будлиантай болсон” гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулсан. Улмаар дахин явуулсан нууц санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа Б.Ургамалцэцэгээс нэг хүний санал илүү авсан байна.
Эрхэм гишүүн С.Одонтуяа  ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтын эхэнд бичигдэх эрхтэй болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.