
Үе, үеийн УИХ-ын дарга нар
Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна.
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Н.Багабанди, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Төмөр-Очир нарын үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Тэд Улсын Их Хурлын чуулганы танхимд дурсгалын зураг татууллаа.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




