

УИХ-ын Өргөдлийн Байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцлээ. Өргөдлийн Байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Ардчилсан нам болон "Шударга ёс" эвслийн бүлгийн хамтран ажиллах гэрээний дагуу Өргөдлийн Байнгын хороог эвслийн бүлэг хариуцах болсон. Яагаад Ардчилсан намаас нэр дэвшүүлж байна вэ" гэдгийг тодруулав.
Уг асуултад Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороог "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн удирдах болсон тул Өргөдлийн Байнгын хороог АН удирдахаар тохирсон" хэмээн хариуллаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжлээ.