Б.БААТАР: ЭНЭ БОЛ МАШ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГЛЭЛИЙН ХИЙСЭН ХЭРЭГ

                "Hero Entertainmment" студийн ​ захирал, найруулагч Б.Баатар 

“Hero Entertainment” студиас бэлтгэж, олон нийтэд хүргэдэг “Монгол Тулгатны 100 Эрхэм”, “Чухал 100 сэдэв” болон бусад нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг, материал хулгайд алдагдаж, Монгол Улсын Эрүүгийн хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг зорчсөн ноцгой гэмт үйлдэл гарлаа.

Энэхүү алдагдсан дүрс бичлэг, магериалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцеөр тарааж байгаад нийт үзэг чдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  асан Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс хүлцэл өчье.

Уран бүтээл тууривсан 10 гаруй жилийн хугацаанд манай студид анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд хувь хүний онцлогыг түүхэнд өв болгон үлдээх зорилго бүхий “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийн зөвхөн нэг дугаарыг бэлтгэхийн тулд 20-30 цагийн бичлэг хийгдэж, тухайн хүний онцлогийг бүрэн илэрхийлэн гаргах зорилгоор уран бүтээлийн нарийн арга, технологийг хослуулан хэрэглэдэг юм.

Эдгээр дүрс бичлэг, материалууд нь Улсын Төв архивг шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивт хадгалагдаж байсан.

Байгууллага, хувь хүний нууцад хамааралтай оюуны өмчөөр хамгаалагдсан дүрс бичлэг, материалыг хулгайлсан асуудлыг хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагаар шалгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт үйлдлийг илрүүлэхийн төлөө “Hero Entertainment” студи өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийхээ илэрхийлж, та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.

Мэргэжил нэгт Та нартаа нэгэн зүйлийг анхааруулахад:

Олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр зүтгэж уран бүтээл туурвицгааж байгаа Та бүгдэд энэ мэт зохион байгуулалттай хууль бус үйлдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, цаашид анхаарал болгоомжтой байж, бидний энэ гашуун туршлагаас сургамж аваасай гэж хүсэх байна.

                              Б.Баатар сэтгүүлчдийн асуултанд хариулав

-Танайхаас улс төрийн зорилгоор тараагаад байгаа гэсэн хардлага байна?

-Би улс төрч биш. Би өөрөө кино, телевизийн салбарт насан туршдаа байна. Эндээс урваад яваад байхгүй, энэ бол миний ертөнц. Тийм учраас би насаараа хийх зүйлээ ингэхгүй. Зуун эрхэмийн 50 гаруй дугаар хүлээж байна. Би хүний итгэлийг эвдэж ийм зүйл хэзээ ч хийхгүй. Тэр ч утгаараа бид хууль, хяналтын байгууллагад энэ хэргийг өгсөн. Одоогоор гомдлын дагуу шалгаж байгаа.

Улстөржүүлж харах юм бол Ц.Элбэгдоржийн сонгуулийн өмнөх нэвтрүүлгийг хийж байсан. Бид өөр улс төрийн холбогдолтой нэвтрүүлэг хийгээгүй. Бид бичлэгээ Монголынхоо хэмжээнд хамгийн баталгаатай серверт хадгалсан байсан гэдгийг ахин хэлье.

-Та бүхний хувьд хулгайг яг хэзээ орсон гэж таамаглаж байгаа зүйл байна уу?

-Бидэнд одоогоор тодорхой мэдэж байгаа зүйл алга. Ямар ч байсан маш нарийн зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн хэрэг гэдэг нь дүрсүүдийг цацаж байгаагаас харагдаж байна. Бид та бүхэнд хүрэхээс хоёр, гурав хоног л устгах гэж 30-40 хүний бүрэлдэхүүнтэй багаараа ажлаад дийлсэнгүй. Youtube, Facebook-рүү утасдаж устгуулахаар байнга  ярьсан ч эргээд өөр акаунтаас ороод ирдэг. Манай сервер тийм ч амархан халдлагад өртөх газар биш. Тиймээс бид цагдаагийн байгууллага, оюуны өмчийн газар гээд  холбогдох бүх газруудад яаралтай арга хэмжээ авч, илрүүлж өгөхийг хүссэн. Цахим гэмт хэрэг гэдэг хэзээд ул мөр үлддэг учир удахгүй илрэх байх гэж найдаж байна. 

-МАХН-ын дарга Н.Энхбаяраас гадна өөр ямар хүмүүсийн бичлэгүүд алдагдсан бэ?

-Бид С.Зориг агсны баримтат кино хийж байгаа. Зураг авалт нь зогсчихсон байсан ч тэр үед серверээс тусад нь хард дээр хуулчихсан байсан материал алга болсон. Би үүнийг хамт алга болсон гэж хэлэхэд хэцүү. Хард дотор нь сонингийн хайчилбар, тэр үед хамт байсан хүмүүсийн ярилцлагууд сканнердсан хувилбараар байсан.

Ерөнхийдөө "Hero Entertainment" Н.Энхбаярын тухай нэвтрүүлгийг хийж эхлэхээс авхуулаад маш их дарамттай байсан. 

Манай хоёр хөтлөгчөөс гадна над руу нэлээн нэр бүхий хүмүүс залгаж байсан нь зөндөө. Энэ бичлэгүүд дээр ярьсан бүхий л яриа шийдлүүд найруулагч, уран сайхны тавилтууд юм.

-Энэ үйлдлийг улс төрч Х.Баттулгатай холбож ярих хүмүүс байна. Х.Баттулга танай нэвтрүүлэгтэй холбоотой юу?

-Бид нар дээр үеийн найзууд. Би тэр хүнтэй уран бүтээл, ах дүү гэсэн харилцаатай. Алдагдсан бичлэгтэй ямар ч холбоо байхгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.