Г.Буяндорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

             Г.Буяндорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, С.Баттулга, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцжээ. 

Хяналтын шатны шүүх хуралдааны үеэр прокурор “Г.Буяндоржид холбогдох хэргийг буруу тусгаарласан, мөн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн санал гаргажээ. 

Прокурорын энэхүү саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.