Автобусны буудлаас зорчигч тээвэрлэсэн автомашинд хариуцлага тооцно

         Автобусны буудлаас зорчигч тээвэрлэсэн автомашинд хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд авто тээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ.
Түүнчлэн автобусны буудал дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • АА (122.201.22.102)
    Энд зогсдог машинууд арай дэндүү шүү. Автобус зогсох газаргүй болтол шавна. Би өглөө бүр л холдооч гэж хэлээл янз бүрээрээ дуудуулаад л явдаг.
    2016 оны 01 сарын 08 | Хариулах