ШИНЭ ХУУЛИЙН ДАГУУ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 32799 ХҮҮХЭД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВНА.

   ШИНЭ ХУУЛИЙН ДАГУУ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 32799 ХҮҮХЭД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ                                                       ҮРГЭЛЖЛҮҮЛЭН     АВНА.

УИХ-аас баталсан 2016 оны төсвийн тухай хуулиар, хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны төвшнөөс хамаарч олгохоор болсон. Ингэхдээ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн айл өрхүүдээс авсан амьжиргааны судалгаанд үндэслэн 1-17 бүлэгт хамрах айлын хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн өгөх юм. Урьд нь Баян-Өлгий аймагт 35641 хүүхэд сар бүр 20 000 төгрөг авч ирсэн бол одоо шинэ хуулийн дагуу 32799 хүүхдэд эл мөнгө олгогдох юм. Гэхдээ үлдсэн 2852 хүүхдийн эцэг эх нь хүсэлт гаргах юм бол өрхийн амьжиргааны судалгааг дахин тогтоох асуудлыг авч үзэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.