

Өмнөговь аймгаас 3000-3500 жилийн өмнөх алтан эдлэл олджээ
Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутагт байдаг Тэмээн толгой гэдэг газраас тус сумын иргэд янгирын эврийн дүрстэй төстэй алтан эдлэл олжээ. Архелогичид уг олдворыг Хүннүгийн хааны эдлэл хэмээн тогтоосон байна. 3000-3500 жилийн өмнөх уг эдлэл дэлхийн үнэ цэнэтэй, ховор олдворт тооцогдох аж. Батмөнх даян хааны өлгий нутаг Өмнөговь аймгаас Хүннүгийн хааны эдэлж, хэрэглэж явсан эдлэл олдсон тус нутаг Хүннү гүрний их хаад амьдарч байсны нэг нотолгоо юм