
-Бөө болох ёстой хүнийг хүнийх нь хувьд шинжиж, атаач жөтөөч, хонзогнуур, хөнгөн гоомой хүнийг бол онго тэнгэрт нь учир мэдүүлэн давуулах, дараа үе рүү нь шилжүүлэх зэрэг зан үйлүүд орхигдоод байна уу даа гэж бодогдох юм. Бөө болох хүнийг нь шинжих нь бүү хэл, бөөд хамаагүй хүнийг ч гэсэн бөө болгож хэдэн төгрөг салгах гээд л уралдаад байх шиг…
-Тийм тал ажиглагдаж байна аа. Таарсан хүн бүрийг холбож болохгүй ээ. Ялангуяа эмэгтэй хүнийг их нарийн шинжиж байж бөө болгохгүй бол хэцүү. Хүнд хараал хийгээд өгөөч, алаад өгөөч гэж эмэгтэй хүн л гуйж ирдэг юм. Өдий олон жил бөөлөхдөө тэгж хэлж ирсэн нэг ч эр хүнтэй таараагүй. Харин эмэгтэй хүн бол зөндөө. Яасан ч муухай хор хонзон, ямар ч хүчтэй үзэн ядалт тээж явдаг юм бэ дээ, эмэгтэй хүн гэдэг. Эм хүний язгуур чанарт нь ийм зан байдаг учраас манай ард түмэн “Эм хүний ухаан богино, үс урт” гэж хэлсэн болохоос одоо яриад байгаа шиг дорд үзэж ялгасан хэрэг биш юм шиг байна. Үзсэн ном, сурсан сургуулиараа хэнээс ч давахаар эмэгтэй хүнээс хүртэл тийм үзэн ядалт, өс саналт гардаг л юм билээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг хатуу зөөлний хоёр туйл ч юм шиг. Гэтэл үр хүүхдэдээ хамгийн ойр байж, зааж сургадаг нь эмэгтэйчүүд гэж бодохоор бидний ирээдүй мөн ч харанхуй байна аа...
Мэдээж нүгэл буяны ялгаа заагийг олж таньсан, гэгээрч ухаарсан эмэгтэйчүүд бий л дээ. Харамсалтай нь тэд даанч цөөхөн.