ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН БОЛОВСРУУЛААГҮЙ АРЬС, ШИР ЭКСПОРТОЛНО

Өнөөдрийн байдлаар 150 мянга орчим түүхий арьс, шир малчид, худалдаачдын гар дээр бөөгнөрөөд байна. Үүнийг хэрхэн зохицуулах талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос тодрууллаа.

-Малчид болоод худалдаачдад хуримтлагдсан түүхий арьс ширийг ямар зохицуулалтаар эргэлтэд оруулах вэ?

-Түүхий арьс шир экспортлохыг 2013 оны Засгийн газрын тогтоолоор хязгаарласан. Гэвч хуримтлагдсан арьсыг эргэлтэнд оруулах, малчдыг Цагаан сарын өмнө орлоготой болох шаардлагатай байгаа учраас Хүнс, хөдөө аж ахуйн яам санаачлан экспортлох асуудлыг Засгийн газарт өргөн барьсан. Энэ асуудлыг Засгийн газар дэмжиж 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5 хүртэл экспортлохоор болоод байна. Статистик үзүүлэлтийг харахад жилд 220 мянга орчим адууны шир үйлдвэрлэлд нийлүүлдэг. Үүний 60 мянга гаруйг боловсруулж 2014-2015 онд хилээр гаргасан. Одоо малчид болоод түүхий арьс ширний худалдаачдын гар дээр 140-150 мянган арьс байгаа. Мөн адууны ширний үнэ 40-50 мянга төгрөг болж буурсан. Харин экспортод гаргаад эхэлчихвэл 65-70 мянгад хүрэх боломжтой болох юм. Уг ажилд МХЕГ болоод ГТЕГ, ХХААЯ хамтран ажиллана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.