

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 01 сарын 6-наас эхлэн 01 сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан 2016 оны Цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана.
Бүртгүүлэхдээ авч ирэх баримт бичгийн жагсаалт:
Иргэний үнэмлэх
Бэлтгэл офицерын үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /
Ажлын газрын болон оюутны үнэмлэх
Дээрх баримт бичгийг бүрдүүлээд харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг 2016 оны Цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсгээс уриаллаа.
Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулахад бэлэн болж, дүүргүүд энэхүү ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулж байгаа юм байна.