

Маргааш Чингисийн талбайн баруун, зүүн талын замыг 20.00 цагаас эхлэн хаана
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шинэ жилийн цэнгүүн 12 дугаар 31-нд Чингисийн талбайд 21.00 цагаас эхэлнэ.
Цэнгүүнд:.
Хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн
Хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно.
Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ.
Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулна. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ШИНЭ ЖИЛИЙН “МӨНГӨН ШӨНӨ” ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.
21.00: Beat Box Ray
21.05: Хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн
21.10: Дуучин Солонгоогийн танилцуулга
21.20: Дуучин A Cool танилцуулга
21.30: Дуучин Тэнүүний танилцуулга
21.40: Дуучин Аминагийн танилцуулга
21.50: Хийлч Дээгий
21.55: Дуучин Өнөрөө
22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг
22.35: Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг
23.05: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
23.10: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг
23.35: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг
23.45: Өвгөн аавыг хүлээн авна.
23.55: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлнэ.
23.59.50: Шинэ жил гархаас 10 секундын өмнө хонх дуугарч эхлэнэ. Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.
00.00: Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ.
00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид
00.10: Үйл ажиллагаа өндөрлөнө.