Батын Хурцад хошууч генерал цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТЕГ-ын дарга Батын Хурцад өнөөдөр хошууч генерал цол олгов.

Улсын Их Хурлаас 2015 онд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Тагнуулын байгууллага нь цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болж, Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Мөн тус хуулийн 17.5-д “Тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно” гэж заасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журмын 2.1 дэх хэсэг, 2015 оны 182 дугаар зарлигаар батлагдсан Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар  сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурцад ийнхүү Хошууч генерал цол олголоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.93.49)
    TAGNUUL khURTS NISEED BAIH BOLOLTOI UMAA,TOMCHUUDIN GOLIG ATGACHIHSAN NEHER DEE
    2016 оны 01 сарын 03 | Хариулах
  • gomko monhoo onts sonirholtoi (103.57.95.21)
    Сүүлийн гурван жил монголын интернэт комментоор Гомо Мөнхөө гэгч нөхөр од болж дууслаа. Энэ нөхрийн бодит амьдралаас сэдэвлэсэн Онцгой маанаг нэртэй онц сонирхолтой ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд Google дээр Онцгой маанаг гэж хайгаад хэсэгчлэн уншиж болно. Энэ Гомо Мөнхөө гэж ер нь яачихсан үйлтэй амьтан юм бол оо. Төмөр замын Гурван угсармал гэдэг байранд ер нь юу болоод өнгөрсөн юм бэ
    2016 оны 01 сарын 01 | Хариулах