
Сүүлийн үед банк дээрэмдэх хэрэг удаа дараа гарлаа.Өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Капитал" банкнаас 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй хүйтэн зэвсэгтэй этгээд банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж мөнгө дээрэмдсэн байна. Одоогоор хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж, дээрэмчин этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл (1)